Тахарын алба

Тахарын алба нь 2014-2016 оны хооронд ажиллаж байсан шүүх, шүүгчийн аюулгүй байдалыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, шүүгдэгч, оролцогчийг албадан ирүүлэх чиг үүрэг бүхий Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.

Монгол Улсын Их Хурлын 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр баталсан Тахарын албаны тухай хуулийн дагуу 2014 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдаж 2016 оны 8-р Сарын 6-ны өдөр татан буугдсан[1].

Тахар гэдэг үгийн утга нь хошуу тамгын газарын албаны зарлага гэсэн утгаар хэрэглэгдэж байсан үг юм.

Тахарын алба нь тойргийн бүтэцтэйгэр үйл ажиллагаа явуулдаг.

  1. Нэгдүгээр тойргийн Тахарын алба
  2. Хоёрдугаар тойргийн Тахарын алба
  3. Гуравдугаар тойргийн Тахарын алба
  4. Дөрөвдүгээр тойргийн Тахарын алба
  5. Тавдугаар тойргийн Тахарын алба
  6. Зургаадугаартойргийн Тахарын алба
  7. Долоодугаар тойргийн Тахарын алба
  8. Наймдугаар тойргийн Тахарын алба
  9. Есдүгээр тойргийн Тахарын алба
  10. Аравдугаар тойргийн Тахарын алба (Нийслэлийн тахарын алба)

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Тахарын албыг албан ёсоор татан буулгав". MONTSAME News Agency. Retrieved 4 December 2022.