Тейлор Момсен
Тейлор Момсен | |
---|---|
![]() Момсен 2010 онд | |
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Тейлор Мишээл Момсен |
Гарал | АНУ, Нью-Йорк |
Хөгжмийн урсгал | Альтернатив рок |
Мэргэжил | дуучин, дуу зохиогч |
Идэвхтэй | 2008–одоо |
Студи | Razor&Tie, Interscope Records |
Хамтардаг уран бүтээлчид | Pretty Reckless |
Цахим хуудас | goingtohell |

Тейлор Мишээл Момсен (Англи: Taylor Mishel Momsen; 1993 оны долоодугаар сарын 26-нд Миссури мужийн Сент-Луис хотод төрсөн) — америкийн жүжигчин, рок хөгжмийн эмэгтэй дуучин, загвар, «Pretty Reckless» хамтлагийн гоцлол дуучин юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тейлор Момсен 1993 оны долоодугаар сарын 26-нд Америкийн Нэгдсэн Улсын Миссури мужийн Сент-Луис хотод Майкл Момсен, Коллет Момсен хоёрын хэсгээр оросын гаралтай[1][2][3] гэр бүлд төрсөн. Слоун нэртэй дүү охинтой[4].
Эх эцэг хоёр нь түүнийг 2 настай байхад «Форд» моделийн агентлагтай гэрээ байгуулсны тул Момсен гурван насандаа «Shake N' Bake»-рекламанд гол дүрд тоглоод жүжигчний хөдөлмөрөө эхэлсэн. Анхны чухал ажил нь «Yхлийн иш үзүүлэгч» киноны дүр болсон юм. 2000 онд Жим Керритэй «Гринч зул сарыг хулгайлсан нь» кинод тоглосон. 2002 онд «Гензель Гретель хоёр», «Тагнуулч хүүхдүүд 2», «Бид цэргүүд байсан» зэрэг кинонууд тоглосон юм. 2008 онд 14 жил наслаад Мадонна, түүний охин Лурдес хоёрын хувцасны брэнд «Material Girl»-ийн нүүр болсон. 2008 оноос хойш Тейлор Момсен жүжигчийн мэргэжлээ түр зогсоод хөгжмийн карьер хийж эхэлжээ. 2009 онд түүний «Pretty Reckless» гэдэг альтернатив рок хамтлаг «Интерскоуп Рекордс» cтудитай гэрээ байгуулсан[5]. 2009 оны хаврын үед болсон энэ хамтлагийн «Light Me Up» гэдэг анхны аялан тоглолт «Veronicas» хамтлагтай оролцсон.[6]. Энэ үеийн дараа Момсен гитар тоглогч Бен Филлипстэй ажиллаж эхлэн, хуучин гишүүдийг хамтлагаас гаргаад, одоо түүнтэй дүү зохиодог, бас ритм гитар тоглодог «Pretty Reckless»-ийн голцол дуучин байна.
«Pretty Reckless»-ийн анхны цомог «Light Me Up» 2010 оны 8 сарын 30-д Их Британид гаргасан[7]. Анхны сингл «Make Me Wanna Die» тус оны 5 сарын 30-д гаргасан, хоёрдугаар «Miss Nothing» 8 сарын 23-т нээлтээ хийжээ. 2011 оны намарт «Эванэссэнс» хамтлагтай тоглосон.[8]. 2012 онд «Pretty Reckless» Умарт Америкт «Medicine» гэдэг аялан тоглолт хийж[9], эцэст нь Мерилин Мэнсонтой түүний «Хэй, харгис ертөнц…» гэдэг дэлхийн тойрон аялалт оролцсон.
Момсен «Нирванa», «Led Zeppelin», «The Beatles», «The Who», «Pink Floyd», «AC/DC» зэрэг хамтлагууд бас «Garbage» хамтлагийн дуучин Ширли Мэнсонийг өөрийн хамгийн дуртай хөгжим гэж нэрлэдэг[10].
Студийн цомгууд
[засварлах | кодоор засварлах]- Light Me Up (2010)
- Going to Hell (2014)
Мини цомгууд
[засварлах | кодоор засварлах]- The Pretty Reckless (EP) (2010)
- Hit Me Like a Man (2012)
Сингл дуу
[засварлах | кодоор засварлах]- «Make Me Wanna Die» (2010)
- «Miss Nothing» (2010)
- «Just Tonight» (2010)
- «You» (2012)
- «Kill Me» (2012)
- «Going to Hell» (2013)
- «Heaven Knows» (2013)
- «Messed Up World» (2014)
- «House on a Hill» (2014)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Momsen, Taylor (July 8, 2013). "Twitter: taylormomsen: @Zheka_Kinoman yes, I'm part Russian". Twitter.com. Татаж авсан: July 16, 2013.
- ↑ "Тейлор Момсен: Tatler.ru-той ярилцлага". Эх хувилбараас архивласан: 2011-11-09. Татаж авсан: 2015-07-24.
- ↑ "О чем думает Тейлор Момсен в Москве". Эх хувилбараас архивласан: 2012-03-25. Татаж авсан: 2015-07-24.
- ↑ Слоун Момсен — Internet Movie Database
- ↑ "Taylor Momsen Not Kissing Chace Crawford Offscreen". Okmagazine.com. March 3, 2009. Татаж авсан: June 25, 2010.
- ↑ "TAYLOR MOMSEN'S "Pretty Reckless": The Veronicas Pick "GOSSIP GIRL" Band As Tour Opener". Huffingtonpost.com. April 17, 2009. Татаж авсан: November 8, 2011.
- ↑ New Song from Taylor Momsen’s Pretty Reckless By Avery Spofford on July 12, 2010 5:56 pm — Spin
- ↑ "Taylor Momsen announces tour with Evanescence[permanent dead link], AHN, July 27, 2011, retrieved July 31, 2011
- ↑ The Pretty Reckless Bring 'Medicine Tour' Stateside (Memento 6. Хоёрдугаар сар 2012 цахим архивт) By Tara Hall on January 31, 2012 5:56 pm — Soundspike
- ↑ "Taylor Momsen: 'I admire Shirley Manson' - Music News". Digital Spy. 29 August 2010. Татаж авсан: 2 January 2012.
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- Тейлор Момсен — Internet Movie Database
- Тейлор Момсен — tv.com
- Тейлор Момсен (англ.) IMG Models сайтад
- Тейлор Момсен - Twitter
Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.