Jump to content

Телевизийн мэдээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь


Телевизийн мэдээ бол дуу, дүрс хамтдаа хүрдэг тул хамгийн итгэл үнэмшилтэй басхүү сонирхолтой байдаг. Телевизийн мэдээ нь тусгайлсан мэдээллийн хөтөлбөрөөр хүрдэг. Телевизийн мэдээний тусгаж буй сэдвийн ангилал нь сонин хэвлэлийнхтэй адил байна. Телевизийн мэдээнд дүрсээр өгүүлэх чухал байдаг.

Телевизийн мэдээний хэл найруулга сонин, сэтгүүлийн хэл найруулгаас энгийн буюу ярианы хэлээр байна. Телевизийн мэдээний хэл хүмүүсийн өдөр тутам өөр хоорондоо ярьдаг хэлээс арай албан ёсны хэл байна.

Хуурангуй үг хэллэг

[засварлах | кодоор засварлах]

Телевизийн мэдээний үг хэллэг зууралдсан, хатуу чанга байдаггүй. Богино товч хэлбэр бол ярианы хэл мэт сонсогдуулах гол үүргийг гүйцэтгэдэг.  Телевизийн мэдээний хэл найруулгад тодорхой дүрэм үйлчилдэг. Төрөлх хэлээр цэвэр тунгалаг, яруу тод ярих явдал юм.

Үйл үгийн идэвхтэй хэлбэр

[засварлах | кодоор засварлах]

Энгийнээр хэлбэл, идэвхтэй хэв гэдэг нь хэн нэгэн ямар нэг зүйл хийж байгааг шууд өгүүлэхийг хэлж байна. Харин идэвхигүй хэв гэдэг нь  ямар нэг зүйл хэн нэгнээр, эсвэл ямар нэг зүлйийн нөлөөгөөр хийгдэнэ гэсэн үг.

Одоо ба ирээдүй цаг

[засварлах | кодоор засварлах]

Аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ одоо болж буй үйл явдлын талаар шуурхай мэдээлж байдаг. Мэдээний үндсэн шаардлага биелүүлсэн бол ирээдүйд болох үйл явдлын талаар өгүүлж болдог.