Термодинамик потенциал

Термодинамик потенциал (эсвэл илүү нарийвчлалтайгаар термодинамик потенциал энерги) нь системийн термодинамик төлөвийг илэрхийлэхэд ашигладаг скаляр хэмжигдэхүүн юм. Механикийн нэгэн адил потенциал энерги нь ажил хийх чадвар гэж тодорхойлогддог ба өөр өөр потенциалууд өөр өөр утгатай байдаг. Термодинамик потенциалын тухай ойлголтыг Пьер Дюхем 1886 онд анх нэвтрүүлсэн. Жосиа Виллард Гиббс өөрийн судалгааны ажилдаа үндсэн функц гэсэн нэр томъёог ашигласан.

Физик утгатай гол термодинамик потенциалийн нэг нь  дотоод энерги U юм. Энэ нь хадаглагддаг хүчний системийн энергийн тогтоц (үүнээс болж потенциал гэж нэрлэгддэг) ба зөвхөн тодорхой тооны лавлагааны (эсвэл өгөгдөл) утгатай. Бусад бүх термодинамик энергийн потенциалуудын илэрхийлэлийг Legendre хувиргалтаар дамжуулан U илэрхийлэлээс гаргаж авах боломжтой. Өөрөөр хэлбэл термодинамик потенциал бүр нь бусад термодинамик потенциалуудтай тэнцүү байна; потенциал бүр нь бусдынхаа өөрөөр илэхрийлэгдсэн утга юм.

Термодинамикийн хувьд татах хүч мэтийн гадны хүчийг термодинамик потенциалд бус нийт энергид нөлөөлдөг гэж үздэг.