Термодинамик систем
Термодинамик систем гэдэг нь термодинамикийн хуулиудыг ашиглан судлах боломжтой, хүрээлэн буй орчноосоо тусдаа бодисын төлөв байдал ба/эсвэл цацраг юм. Термодинамик систем нь тусгаарлагдсан систем, хааллттай систем, нээлттэй систем байж болно. Тусгаарлагдсан систем нь хүрээлэн буй орчинтойгоо бодис, энерги солилцдоггүй. Хааллттай систем нь дулаан, энеги солилцож болох боловч бодис солилцдоггүй. Нээлттэй систем нь бодис болон энергийг солилцох замаар хүрээлэн буй орчинтойгоо харьцаж чаддаг.
Тухайн үеийн термодинамик системийн физик нөхцөлийг түүний төлөвөөр тодорхойлдог бөгөөд үүнийг термодинамик төлөвийн хувьсагчдын багцын утгуудаар тодорхойлж болно. Термодинамик систем нь түүний дотор болон бусад системүүдийн хооронд бодис, энергийн макроскопоор илэрхий урсгал байхгүй үед термодинамик тэнцвэрт байдалд байна.
Тойм
[засварлах | кодоор засварлах]Термодинамик тэнцвэрт байдал нь масс эсвэл энергийн урсгалгүй байдгаараа тодорхойлогддог. Тэнцвэрийн термодинамик нь физикийн хичээлийн хувьд дотоод термодинамик тэнцвэрийн төлөвт байгаа бодис ба энергийн макроскоп биетүүдийг авч үздэг.