Тетрохромат
Тетрохромат гэдэг нь дөрвөн өөр төрлийн сувгаар өнгөний мэдээллийг тархинд дамжуулдаг буюу дөрвөн өөр өнгийн конусан эсний бүтэцтэй нүдний бүтэц юм. Ийм бүтэцтэй организмуудыг тетрохромат гэдэг. Хэд хэдэн зүйлийн шувууд, загас, шавьж, хоёр нутагтанд тетрохромат харааны хөгжил бий. Олон сая жилийн өмнө сүүн тэжээлтнүүдэд тетрохромат харааны бүтэц байсан боловч генетикийн хувьслын явцад энэ нь алдагдаж бараг бүх сүүн тэжээлтнүүд 2 конусан эсний хараатай буюу юмыг зөвхөн хар цагаанаар хардаг болжээ.
Хүнд үлдсэн тетрохроматын судалгаа
[засварлах | кодоор засварлах]Хүний нүд нь зөвхөн 3 конусан эсний хараатай буюу тетрохроматын хажууд хязгаарлагдмал өнгө мэдрэх хараатай байдаг. Харин сүүлийн үед өргөжисөн генетикийн судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 2-3%-д эртний гений хөгжлөөр тетрохромат харааны хөгжил үлдсэнг тогтоожээ. Гэхдээ бүх 4 конуст эсийн хараатай эмэгтэйчүүд олон өнгийг харж чаддаггүй нь Колумбын их сургуулын генетикч Др.Жей Нитзийн судалгаагаар тогтоогджээ. Тэрээр тетрохромат 25 эмэгтэй дээр яг нарийн өнгөнүүд таниулах шалгуурууд явуулхад зөвхөн нэг эмэгтэй шалгуурыг амжилттай давж эрдэмтэн бодитой тетрохромат хараатай хүнийг олжээ. Тетрохромат эсний хөгжилтэй хүн нь тодорхой хэлбэрийн дасгалууд хийж байж харааны эсний тархинд өнгө дамжуулах мэдрэхүйг сэргээж болно гэж судлаачид үзэж байна. Эрэгтэй хүнд генетикийн хөгжлөөр тетрохромат хараа огт байдаггүй. [2]
Зарим цөөн бүлэг хүмүүс өнгө ялгах чадваргүй байдаг буюу нүдний хараа нь 2 конусан эсний бүтэцтэй байдаг.
Бичлэг
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Харьцангуй физилиогийн сэтгүүл A186 (7-8): 681-694.
- ↑ Didymus, JohnThomas (Jun 19, 2012), "Эрдэмтэд 99 сая өнгийг ялгаж чаддаг эмэгтэйг оллоо", Digital Journal