Технологи инженерчлэл

Технологи инженерчлэлийн судлах зүйл нь түүхий эдээс эсвэл хэрэглээний материал нь тодорхой бүтээгдэхүүнийг хими- физик болон биологийн процессыг ашиглах бүх техникийн процессыг нэрлэдэг. Тиймээс энэ нь түүхий бодис болон эцсийн бэлэн бүтээгдэхүүний дунд байна гэсэн үг.

Жишээлбэл хүдрээс металлыг ялгаж авах эсвэл түүхий газрын тосыг нэрэн түүний найрлагад байх бодисуудыг тус бүрээр ялгаж салгах гэх мэт. Энэ боловсруулах процессын үндсэн түүхий эд нь өөрөө өмнөх боловсруулалтын процессоос бий болсон бүтээгдэхүүн байж болно. Ингэж системтэйгээр сүлжээнд орохыг нийлмэл үйлдвэрлэл гэж нэрлэдэг. Мөн эцсийн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах, хаягдлын дахин боловсруулалт цаашлаад хог хаягдлаас үнэт бодисуудыг ялган авах зэрэг нь процесс технологийн үндсэн ажлын салбар юм. Нөхөн төлжих түүхий эд (биоэнерги) дээр суурилсан эрчим хүчний салбарууд нэмэгдэж байгаа нь технологи инженерчлэлийн салбараас энэ талын арга технологийг ч мөн шаарддаг.

Инженерийн шинжлэх ухаан болон мэргэжлийн төлөв[засварлах | кодоор засварлах]

Химийн инженерчлэл болон технологийн инженерчлэлийн салбарт технологийн инженерчлэлийг тодорхойлохдоо, тухайн процесст бодисын төрөл, шинж чанар болон найрлагыг өөрчилж байгаа, техникийн болон эдийн засгийн бүх процессын гүйцэтгэлийг технологийн инженерчлэл гэдэг.