Jump to content

Тивийн нэгдүгээр конгресс (АНУ)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тивийн нэгдүгээр конгресс. Жорж Вашингтон.

Тивийн нэгдүгээр конгресс (англи: The First Continental Congress) гэж 1774 оны 9-р сарын 5-наас 10-р сарын 26-ны хооронд болсон Их Британий америкийн 13 колоний 12-г төлөөлсөн депутатуудын хурлыг хэлнэ. Америкийн колониудын өсөн нэмэгдэж байсан эсэргүүцлийг зогсоох зорилготой Их Британийн парламентаас баталсан "Тэвчишгүй хуул"-иудыг (Intolerable Acts) хэлэлцэх зорилгоор уг конгресс /хурал/ чуулсан юм. Тивийн нэгдүгээр конгресс Филадельфи хотын Карпентерс Танхимд хуралдахад Жоржиа, Канад, Бермуд болон Багамын арлууд, Карибын тэнгисийн арлуудаас бусад Их Британийн Америкийн бүх колониудаас нийт 56 төлөөлөгч оролцсон байна. Виржиниагийн долоон төлөөлөгчийн нэг нь АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч Жорж Вашингтон байжээ.

Конгрессын үр дүн

[засварлах | кодоор засварлах]

Америкийн колониудын "амь, эрх чөлөө, өмч хөрөнгө"-ийн эрхийн тухай мэдэгдэл агуулсан "Эрх ба гомдлын тунхаг" гарсан бөгөөд эрх баригчдын гааль, татварын бодлогыг эсэргүүцсэн байна. Конгрессын үеэр депутатууд колониудын өөрийгөө удирдах эрхийг хангах зорилготой хэд хэдэн чухал баримт бичгийг боловсруулжээ. Төлөөлөгчид Англичуудад худалдааны эсэргүүцэл зарлахаар шийдэж 1774 оны 12-р сарын 1-ээс эхлэн Английн бараа худалдаж авах, Америкийн барааг Британид худалдахыг хориглож "Тэвчишгүй хуул"-ийг хүчингүй болгох тухай Хаанд эсэргүйцлийн өргөдөл (Petition to the King) гаргажээ. Мөн Тивийн хоёрдугаар конгрессыг (Second Continental Congress) 1775 оны 5-р сарын 10-нд зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Худалдааны эсэргүүцлийг зөрчсөн этгээдүүдэд давирхай түрхээд өдөнд өнхрүүлдэг байжээ. 1775 онд Их Британиас Америкийн колониудад импортолсон барааны тоо 1774 онтой харьцуулахад 97 хувиар буурсан байна.

Карпентер Танхим

Энэхүү үйл явдлын хариуд Английн III Георг хаан колониудыг Британийн мэдэлд бүрэн захирагдах шаардлагыг тавьж, Английн усан цэргийн флот Америк тивийн зүүн хойд эргийг бүсэлж эхлэв. Генерал Томас Гэйж "бослогыг" дарах, колониудыг "Тэвчишгүй хуул"-иудыг хэрэгжүүлэх, шаардлагатай бол хүч хэрэглэх тушаал авчээ. Иймд Тивийн анхдугаар Конгресс Британи таалалд найдаж болохгүй гэдгийг баттай ойлгосон байна.

Төлөөлөгчдийн жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
  1. Натаниель Фолсом (Нью-Хемпшир)
  2. Жон Салливан (Нью-Хемпшир)
  3. Жон Адамс (Массачусетс)
  4. Самуэль Адамс (Массачусетс)
  5. Томас Кашинг (Массачусетс)
  6. Роберт Трит Пейн (Массачусетс)
  7. Стивен Хопкинс (Род-Айленд)
  8. Самуэль Уорд (Род-Айленд)
  9. Сайлас Дин (Коннектикут)
  10. Элифалет Диер (Коннектикут)
  11. Роджер Шерман (Коннектикут)
  12. Жеймс Дуэйн (Нью-Йорк)
  13. Жон Жей (Нью-Йорк)
  14. Филип Ливингстон (Нью-Йорк)
  15. Исаак Лоу (Нью-Йорк)
  16. Саймон Борум (Нью-Йорк)
  17. Жон Харинг (Нью-Йорк)
  18. Хэнри Уиснер (Нью-Йорк)
  19. Уильям Флойд (Нью-Йорк)
  20. Жон Элсоп (Нью-Йорк)
  21. Стивен Крейн (Нью-Жерси)
  22. Жон де Харт (Нью-Жерси)
  23. Жеймс Кинси (Нью-Жерси)
  24. Уильям Ливингстон (Нью-Жерси)
  25. Ричард Смит (Нью-Жерси)
  26. Эдвард Биддль (Пенсильвани)
  27. Жон Дикинсон (Пенсильвани)
  28. Жозеф Голуэй (Пенсильвани)
  29. Чарльз Хэмфрис (Пенсильвани)
  30. Томас Миффлин (Пенсильвани)
  31. Жон Мортон (Пенсильвани)
  32. Самуэль Роадс (Пенсильвани)
  33. Жорж Росс (Пенсильвани)
  34. Томас Маккин (Делавер)
  35. Жорж Рид (Делавер)
  36. Цезарь Родни (Делавер)
  37. Самуэль Чейз (Мэриленд)
  38. Роберт Голдсборо (Мэриленд)
  39. Томас Жонсон (Мэриленд)
  40. Уильям Раса (Мэриленд)
  41. Мэттью Тилгман (Мэриленд)
  42. Ричард Блэнд (Вирджиния)
  43. Бенжамин Харрисон (Вирджиния)
  44. Патрик Хэнри (Вирджиния)
  45. Ричард Хэнри Ли (Вирджиния)
  46. Эдмунд Пендилтон (Вирджиния)
  47. Пэйтон Рэйндолф (Вирджиния)
  48. Жорж Вашингтон (Вирджиния)
  49. Ричард Казвэлл (Умард Каролина)
  50. Жозеф Хьювс (Умард Каролина)
  51. Уильям Хүүпэр (Умард Каролина)
  52. Кристофер Гадсден (Өмнөд Каролина)
  53. Томас Линч (Өмнөд Каролина)
  54. Хэнри Мидлтон (Өмнөд Каролина)
  55. Эдвард Рүтлэдж (Өмнөд Каролина)
  56. Жон Рүтлэдж (Өмнөд Каролина)