Тимоти Далтон

Тимоти Далтон, 1987 он

Тимоти Далтон (англи. Timothy Peter Dalton; 1946 оны 3-р сарын 21-нд Их Британийн Уэльсийн Колуин-Бей хотод төрсөн) — Британийн алдартай театр болон кино жүжигчин. Олон ангит "Жэйн Эйр" (англи. Jane Eyre) киноны Эдвард Рочестер, 1987 оны "Өдрийн гэрэл дор" (англи. The Living Daylights) болон 1989 оны "Алах зөвшөөрөл" (англи. Licence to Kill) киноны Жеймс Бондын дүр бөгөөд Шекспирийн зохиолоор бүтээсэн жүжиг, киноны дүрүүд бүтээж алдартай болсон жүжигчин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тимоти Далтоны эцэг Дэлхийн 2-р дайны үед тагнуулын тусгай алба буюу Тусгай ажиллагааны гүйцэтгэх албанд ахмад байсан англи хүн. Дайны дараа эцэг нь шууд ажлаасаа гарч, сурталчилгааны бизнест ажиллахаар болжээ. Эх нь Ирланд-итали гаралтай америк хүн.

Дунд сургуульд байхдаа Тимоти нисэхийн чиглэлээр сонирхолтой байсан бөгөөд Британийн залуучуудын цэргийн байгууллага болох Агаарын сургалтын корпуст (англи. Air Training Corps) сайн дурын ажил хийдэг байсан.

Арван найман настай Далтон 1964 онд сургуулиа төгсөөд Майкл Крофтын Үндэсний залуучуудын театрт элсэн орж, Хатан хааны драмын урлагийн академид суралцаж, хоёр жил болоод сургуулиа төгсөлгүй Бирмингемийн репертуар театрт шилжсэн байна.

1966 онд Тимоти Далтон анх удаа 1968 онд Жеймс Голдмэны зохиолоор хийсэн "Өвлийн арслан" (англи. The Lion In Winter) хэмээх түүхэн кинонд Катарин Хепберн, Питер О'Түүл нарын хамт тоглосон байна.

Тимоти Далтон загас барих, ном унших, жааз хөгжим, дуурь зэрэг хоббитой бөгөөд эртний эдлэл цуглуулдаг ажээ.