Тодотгон холбох нөхцөл
Appearance
Монгол хэлэнд үйл үгийн тодотгон холбох нөхцөл гэгч бүлэг нөхцөлүүд байдаг. Эдгээр нь үйл үгийг нэр үгтэй холбож, тухайн үйл үг нь холбогдох нэрийнхээ тодотгол болдог билээ. Тус нөхцөлүүдийн гол үүрэг нь энэ болой. Иймийн тул эдгээр нөхцөлийг үйлийн тодотгон холбох нөхцөл гэж нэрлэдэг.
Энэхүү бүлэг нөхцөл монгол хэл шинжлэлд зуу гаруй жил судлагдсан бөгөөд эрдэмтэд "үйлийн нэрийн хэлбэр", "үйл үгийг тэмдгийн дүрстэй болгох нөхцөл", "нэр тэмдгийг үзүүлэх төлөв", "үйлт нэрийн сул үг", "цагт үйл", "цагт нэрийн дагавар", "өгүүлбэрийг тодотгох граммем", "тэмдэг үйл үг", "нэрэтэй үйлын түлэб(буриад)", "тодотгон холбох нөхцөл" гэх мэтээр нэрлэснээс Монголд дээрх нэр нь түгэн тархжээ.
Нөхцөлийн үндсэн шинж
[засварлах | кодоор засварлах]- Үйлийн тодотгон холбох нөхцөлүүд нь үйл үгийг жинхэнэ нэртэй холбох үндсэн үүрэгтэй. Жишээлбэл: явсан хүн, унах морь, авдаг хөлс, бодмоор асуудал, үзэгдэхүйц гэрэл гэх мэт. Өгүүлбэрт энэ үүргээрээ байхдаа тодотгол гишүүн болмуй. Тодотгуулж байгаа жинхэнэ нэр нь хэмнэгдвэл тухайн жинхэнэ нэрийн үүргийг гүйцэтгэж тоо, тийн ялгал, хамаатуулахын нөхцөлөөр хувилдаг. Энэ нь зөвхөн тодотгон холбох нөхцөлийн шинж биш, жинхэнэ тодотгол болдог тэмдэг нэр, тооны нэрд ч ийм онцлог бий. Хэлний хэмнэлээс шалтгаалсан энэ шинжийг нь үндэслэж "үйлт нэр" нь тоо, тийн ялгал, хамаатуулах нөхцөлөөр хувилна гэж үзсээр байжээ.
- Тодотгон холбох нөхцөлтэй үйл үг нь хэлний зүйг ёсоор өгүүлбэрийн төгсгөлийн өгүүлэхүүн болохгүй авч, хэлэхэд төгс өгүүлэхүүн болох тохиолдол элбэг бий. Энэ нь мөн л хэлний хэмнэлтийн жишээ мөн. Үүний нэг баталгаа нь: тодотгон холбох нөхцөлтэй бүх төгс өгүүлэхүүний дараа нэр үгээс гаралтай "юм" гэсэн батлан чимэх үгийг сэргээн гаргаж болдог явдал юм. Гэтэл цаг ба биеэр төгсгөх нөхцөлтэй үйл өгүүлэхүүний дараа "юм" гэсэн чимэх үг үл тохиолдоно.
- Тодотгон холбох нөхцөлтэй үйл үг нь туслах үүрэгтэй орсон бай-, бол- гэсэн үйл үгтэй холбогдож нийлмэл өгүүлэхүүн болно. Ийнхүү өгүүлэхүүн болох нь эдгээр нөхцөл цаг, баймж, утга илрүүлдэгтэй нь холбоотой юм.
- Эдгээр нөхцөлтэй үйл өгүүлэхүүний өмнө үл, эс, хойно нь юм, шүү, биз, ёстой, хэрэгтэй гэх мэт чимэх үгч орж болно.
- Тодотгон холбох нөхцөлийн дараа -гүй гэсэн үгүйсгэх нөхцөл орно. Гэтэл үйлийн бусад нөхцөлд ийм шинж үл байдаг. Жишээлбэл: идсэнгүй, иддэггүй, идээгүй, идмээргүй, идэхгүй гэх мэт.
- Тодотгон холбох нөхцөлтэй өгүүлэхүүн бүхий гишүүн өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь их төлөв харьяалахын тийн ялгалаар хэлбэрждэг. Жишээлбэл: "Төмөрийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр агаар нэг. Чиний үлдээснийг би хаячихлаа." гэх мэт.
- Үйлийн тодотгон холбох нөхцөлүүд нь үгсийн хоорондын харьцаа заахаас гадна цаг заадаг. Энэ нь эдгээр нөхцөлийн бие биеэс нь ялгах гол шинж юм. Үлгэрлэвэл: -сан3 нөхцөл өнгөрсөн цаг; -даг3, -аа3 нөхцөл одоо цаг; -х, -маар3, -хуйц2 нөхцөл ирээдүй цагийг заана.
Нөхцөлүүдийн ангилал
[засварлах | кодоор засварлах]Доор хүснэглэв.
Амьд, идэвхтэй хэрэглэгддэг нөхцөлүүд
[засварлах | кодоор засварлах]Ангилал | № | Цаг | Нэр | Монгол бичигт | Тод бичигт | Кирилл бичигт | Жишээ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Нөхцөл | Тайлбар | Нөхцөл | Тайлбар | Нөхцөл | Тайлбар | Монгол бичигт | Кирилл бичигт | |||||||
Үндсэн анги | 1 | Өнгөрсөн цагаар | Өнгөрсөн цагаар тодотгон холбох нөхцөл | -᠊ᠭᠰᠠᠨ -᠊ᠭᠰᠡᠨ |
Үгийн үндсийг үл эвдэж холбох эгшгийн дүрмийг баримталж залгана. | -᠊ᡎ᠋ᠰᠠᠨ -᠊ᡎ᠋᠌ᠰᡄᠨ |
Үгийн үндсийг үл эвдэж холбох эгшгийн дүрмийг баримталж залгана. | -сан, -сон, -сэн, -сөн | Кирилл үсгийн дүрэмийг баримтлан залгана. | ᠬᠥᠳᠡᠭᠡ ᠶᠠᠪᠤᠭᠰᠠᠨ ᠳᠡᠭᠦᠦ ᠮᠢᠨᠢ ᠤᠳᠠᠬᠤ ᠦᠭᠡᠢ ᠢᠷᠡᠨᠡ᠃ | Хөдөө явсан дүү минь удахгүй ирнэ. | |||
2 | Өнгөрөөгүй цагаар | Одоо цагаар | Үргэлжлэх | Одоо цагаар тодотгон холбох нөхцөл | -᠊ᠭᠠ -᠊ᠭᠡ |
-᠊ᡃᠠ -᠊ᡄᡃ ᠊ᡆᡃ ᠊ᡈᡃ |
-аа, -оо, -ээ, -өө | ᠲᠠᠨ ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠰᠠᠭᠤᠭᠠ ᠭᠠᠵᠠᠷ ᠬᠠᠮᠢᠭᠠᠨᠠ ᠪᠤᠢ? | Таны оршин суугаа газар хаана вэ? | |||||
3 | Давтагдах | -᠊ᠳᠠᠭ -᠊ᠳᠡᠭ |
-᠊ᡑᠠᡎ -᠊ᡑᡄᡎ |
-даг, -даг, -дэг, -дөг | ᠪᠢ ᠡᠳᠦᠷ ᠤᠨᠲᠠᠳᠠᠭ ᠦᠭᠡᠢ᠃ | Би өдөр унтдаггүй. | ||||||||
4 | Ирээдүй цагаар | Энгийн | Ирээдүй цагаар тодотгон холбох нөхцөл | -᠊ᠬᠤ -᠊ᠬᠦ |
-᠊ᡍᡇ -᠊ᡍᡉ |
-х | ᠴᠢ ᠣᠳᠣ ᠶᠠᠪᠤᠬᠤ ᠶᠣᠰᠤᠲᠠᠢ᠃ | Чи одоо явах ёстой. | ||||||
5 | Баймжит | Боломжит | -᠊ᠮᠠᠷ -᠊ᠮᠡᠷ |
-᠊ᡏᠠᡃᠷ -᠊ᡏᡄᡃᠷ |
-маар, -моор, -мээр, -мөөр | ᠶᠠᠮᠪᠠᠷ ᠲᠡᠨᠡᠶᠢᠭᠡᠳ ᠬᠡᠪᠲᠡᠮᠡᠷ ᠡᠳᠦᠷ ᠪᠤᠢ᠃ | Ямар тэнийгээд хэвтмээр өдөр вэ. | |||||||
6 | Хэр хэмжээ | -᠊ᠬᠤᠶ᠋ᠢᠴᠠ -᠊ᠬᠦᠶ᠋ᠢᠴᠡ |
-хуйц, -хүйц | ᠡᠨᠡ ᠤᠩᠰᠢᠬᠤᠶ᠋ᠢᠴᠠ ᠨᠣᠮ ᠢ ᠴᠢ ᠠᠪ᠃ | Энэ уншихуйц номыг чи ав. | |||||||||
7 | байхгүй | Үйлдэгчийн тодотгон холбох нөхцөл | -᠊ᠭ᠌ᠴᠢ -᠊ᠭᠴᠢ |
-᠊ᡎ᠋ᡒᡅ | -гч | ᠥᠯᠡᠭᠴᠢ ᠬᠦᠮᠦᠨ ᠥᠭᠡᠳᠡᠯᠡᠬᠦ ᠦᠭᠡᠢ᠃ | Өөлөгч хүн өөдлөхгүй. | |||||||
Бусад анги | 8 | Тодотгон холбох нөхцөл | -᠊ᠭᠤᠰᠢᠲᠠᠢ -᠊ᠭᠦᠰᠢᠲᠡᠢ |
-ууштай, -үүштэй | ᠡᠨᠡ ᠶᠡᠬᠡ ᠠᠩᠬᠠᠷᠠᠭᠤᠰᠢᠲᠠᠢ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠪᠠᠶ᠋ᠢᠨᠠ ᠬᠦ᠃ | Энэ их анхаарууштай асуудал байна хөө. | ||||||||
9 | -᠊ᠰᠢ ᠦᠭᠡᠢ | -шгүй | ᠳᠠᠪᠠᠰᠢ ᠦᠭᠡᠢ ᠳᠠᠪᠠᠭᠠ ᠶᠢ ᠳᠠᠪᠠᠴᠠᠭᠠᠶᠠ! | Давашгүй давааг давцгаая! | ||||||||||
10 | -᠊ᠯᠲᠠᠢ -᠊ᠯᠲᠡᠢ |
-лтай, -лтэй | ᠡᠨᠡ ᠭᠠᠵᠠᠷ ᠢ ᠮᠣᠷᠢ ᠪᠠᠷ ᠲᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠᠢ ᠪᠢᠰᠢ ᠳ᠋ᠡ᠁ | Энэ газрыг мориор туулалтай биш дээ... | ||||||||||
11 | -᠊ᠯᠲᠠᠭᠦᠢ -᠊ᠯᠲᠡᠭᠦᠢ |
-лтгүй | ᠨᠠᠭᠠᠳᠠ ᠢᠳᠡᠯᠲᠡᠭᠦᠢ ᠬᠣᠭᠤᠯᠠ ᠪᠠᠨ ᠪᠥᠦ ᠢᠳᠡ! | Наад идэлтгүй хоолоо бүү ид! | ||||||||||
12 | -᠊ᠮ (-᠊ᠯᠠ/-᠊ᠮᠡ) |
-м | ᠬᠠᠶ᠋ᠢᠷᠠᠯᠠᠮ ᠡᠬᠡ ᠣᠷᠣᠨ ᠮᠢᠨᠢ᠃ | Хайрлам эх орон минь. | ||||||||||
13 | -᠊ᠮ ᠦᠭᠡᠢ (-᠊ᠮᠠ ᠦᠭᠡᠢ/-᠊ᠮᠡ ᠦᠭᠡᠢ) |
-мгүй | ᠡᠨᠡ ᠣᠯᠳᠠᠮ ᠦᠭᠡᠢ ᠪᠣᠯᠤᠮᠵᠢ ᠶᠢ ᠴᠢ ᠠᠪ᠃ | Энэ олдомгүй боломжийг чи ав. |