Тоймын Жамц
МУ-ын Хөдөлмөрийн баатар ямаачин Тоймын Жамц
[засварлах | кодоор засварлах]Тоймын Жамц нь 1913 онд Сонгино сумын Шар нуруу Мангины өвөрт төрсөн. 1941 онд Ш. Маамаатай айл гэр бүл болон 6 хүүхэд төрүүлж өсгөсөн билээ. 1930 –аад оны үед өөрийн хэдэн ах дүүгийн хамт Чандмань суманд нүүн ирж амьдарсан. Тэр цагаас эхлэн мал маллаж байгаад 1958 онд говь хээрийн нөхцөлд 500 хамуутай эм ямаа авч төллүүлэн ашиг шимийг нь бүрэн ашиглаж, төлөөр нь түмэн ямаа өсгөх үүрэг авч түүнийгээ 1971 онд биелүүлж 10700 буюу 21 суурь ямаа болгон өсгөж үржүүлж чадсан нь бахархууштай юм.
Т. Жамцын амжилтыг дурьдвал:
• 1962 онд Улсын аварга малчин
• 1971 онд МУ-ын Хөдөлмөрийн баатар
• БНМАУ-ын АИХ-ын депутатаар 2 удаа сонгогдсон
• МАХН-ын Их Хурлын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдсон
• Нэгдэлчдийн Холбооны II, V Дээд Зөвлөлийн Хурлын төлөөлөгчөөр 3 удаа
• Нэгдэлчдийн Холбооны Дээд Зөвлөлийн гишүүн
• Аймгийн Намын хорооны гишүүн
• Аймаг, сумын Аваргаар удаа дараа шалгарч байсан.
• Сум нэгдлийн зөвлөх малчин байсан.
Т. Жамцын хөдөлмөрийн баялаг туршлагаас улс, аймгийн олон арван малчид, илгээлтийн эзэд суралцан алдарт сайчуудын эгнээнд хүрч амжилт гаргаж чадсаныг мартахын аргагүй билээ. Улс, аймагтаа 214 шавьтай болсны дотроос 40 гаруй сайчууд байгаагаас заримыг нь дурьдвал М. Рэгзэн /Хошой аварга малчин/, Т. Дансранжамц /МУ-ын аварга малчин/, Г. Дүйнхэржав, С. Саандар, Цэрэндондог /Хөдөлмөрийн баатар, Говь-Алтай аймаг. Цогт сум/, нар төрөн гарсан.
Тоймын Жамцын туршлагаас
Хаврын цагт ямааг эрт нүдэлж ургадаг түнгэ, ерхөг бүхий нам дор газар нутаглаж, тарга авахуулдаг.
Хаврын бэлчээрт малаа төллөсөн, төллөөгүй, нялх төлтэй, хөрвөжсөн төлтэй зэргээр бэлчээрийг хуваарилан ашиглаж байсан байна.
Зун намрын цагт нутаг бэлчээрийг сонгон, отор нүүдэл хийж, тарга хүчийг авахуулан, сааль сүүг ашигладаг байв.
Намрын цагт хэвтэрт нь дааруулахгүй байлгадаг.
Өвлийн улиралд цастай байсан ч малаа усалдаг, дулаан бууцтай хадтай нөмөр газар өвөлждөг.
Хээлтүүлэгчийг ээлжээр тавьж, хээлтүүлэгчийг шөнө уяж хонуулах
Төлийн бэлтгэх ажлыг сайн хангах, хээр төллүүлэхгүй байх болон уурагт нь цатгадаг.
Төллөлтийн бүртгэлийг хөтөлж баталгаа хийдэг.
Ноолуурыг ашиглахдаа биеийн байдлыг ажиглан хайчилж самнадаг туршлагыг нэвтрүүлсэн.
Завхан буурал омгийн ямааг үржүүлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар хийгдсэн ажлууд
1971 онд Хөдөлмөрийн баатар ямаачин Т. Жамцын санаачлагаар ямааны үржлийн хэсэг анх байгуулагдсан ба малчнаар
Т. Жамц /МУ-ын Хөдөлмөрийн баатар ямаачин/ М. Рэгзэн /МУ-ын хошой аварга малчин/ Д. Сэвжид А. Бавуужав /Залуу аварга малчин/ Ж. Рина /Улсын залуу аварга малчин/ А. Даваажав Г. Лхагважав ажиллаж байсан
1971 оноос Завхан аймгийн үржил станц байгуулагдан ямааны үржлийн ажил хийх, анги чанарыг нь тогтоох, ямааны дагнасан суурь бий болгох ажлыг хийж эхэлсэн. Үржил станцын мэргэжилтнээр
Уртбаяр Л. Лхасүрэн Хорол Цэнд-Аюуш ажиллаж байсан.