Токиогийн хөрөнгийн бирж

Токиогийн хөрөнгийн бирж

Токиогийн хөрөнгийн бирж (япон. 東京証券取引所 Тоокёо шоокэн торихикижо) 1878 онд байгуулагдсан, Японы анхны бирж. Санхүүгийн мэдээнд TSE/TYO гэсэн кодоор ялгадаг байна. Токиогийн хөрөнгийн бирж нь бүртгэлтэй компаниудын зах зээлийн үнэлгээгээр дэлхийд 4-рт, Азид 1-рт ордог.

2012 онд Токиогийн хөрөнгийн бирж Осакагийн хөрөнгийн биржийг өөртөө нэгтгэж 2013 оны 1-р сарын 1-нд "Japan Exchange Group, Inc" нэртэй болсон.

Биржийн бүтэц[засварлах | кодоор засварлах]

Биржийн удирдлагыг 9 үйл ажиллагааны захирал, 4 аудитор, 8 менежер гүйцэтгэдэг. Бирж нь 8:00-11:30 (Улаанбаатарын цагаар 7:00-10:30), 12:30-17:00 (Улаанбаатарын цагаар 11:30-16:00) хооронд нээлттэй байдаг.

TSE-д хамрагдах бүх хувьцааг гурван салбарт хуваадаг - Нэгд том компаниудад, хоёрдугаарт дунд хэмжээний компаниудад, Гуравдугаарт гарааны болон өндөр өсөлттэй хувьцаанууд. 2010 оны 10-р сарын 31-ний байдлаар нэгдүгээр сегментэд 1675, хоёрдугаарт 437, гуравдугаар сегментэд 182 компани үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагаа[засварлах | кодоор засварлах]

Тус бирж дээр автомашины концерн Honda, Mazda, Mitsubishi, Toyota компаниуд болон өндөр технологийн төхөөрөмж үйлдвэрлэгч Konica Minolta, Nikon, Olympus, Casio, Sony, Японы банк бөгөөд санхүүгийн байгууллагууд хувьцаагаа арилждаг.

2005 онд Токиогийн хөрөнгийн бирж дэлхийн хамгийн том хөрөнгийн зах зээлийн дэлхийн ангилалд нэр хүндтэй хоёрдугаар байрыг эзэлжээ. Үүнд жилд 3000 тэрбум гаруй ам.долларын орлого олдог 2,5 мянган компани багтжээ.

Биржийн индекс нь: NIKKEI, TOPIX