Толбот морин загас
Ерөнхий шинж
[засварлах | кодоор засварлах]Нуруу жижиг бараан толбо бүхий бор шаргал өнгөтэй, биеийн хажуугаар том толботой. Хайрс тус бүрийн суурь хавиар бараан толботой. Хошуу богино, мохоо. Уруул нимгэн, хос сахалтай. Нурууны сэлүүр ба сүүлний сэлүүр бор шаргал өнгөтэй, бараан өнгийн толботой. Цээж, хэвлий, сүвийн сэлүүрүүд толбогүй.
Баг: Мөрөгтөн
Овог: Мөрөгийнхөн
Биологийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Биеийн урт 40 см, жин 1 кг хүрнэ. Гол төлөв 35 см, жин 790 гр байна. 5 насандаа үржилд орно. Атуу 14,400-42,200 ширхэг түрс гаргана. Зундаа гол төлөв жингэнүүр ялааны авгалдай болон бусад сээр нуруугүйтэн амьтад, зөөлөн биетэнээр, өвөлдөө хавч хэлбэртэн болон загасаар хооллосон байх нь тохиолдоно.
Бие гүйцээгүй загас нь нуурын булан тохойн эрэг орчмын гүехэн хэсгээр, бие гүйцэхээрээ нуурт амьдарна. Хавар, зундаа нуураас голын урсгал бүхий хэсэг орчим бөөгнөрөн үржлийн сүрэг үүсгэнэ. Усны бохирдолд маш их тэсвэртэй.