Jump to content

Том Жерри

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Том Жерри

Том Жерри хоёр (англи. Tom and Jerry) бол 1940 онд Уильям Ханна, Жозеф Барбера нарын бүтээсэн Америкийн богино хэмжээний олон ангит инээдмийн зураасан хүүхэлдэйн киноны кино юм.

Киноны анги бүрийн үйл явдалд гол дүрүүд болох Том- муур, Жерри -хулгана хоёрын хоорондох өрсөлдөөн тэмцлийг амьдралд тохиолддог гэрэл гэгээтэй хошигнол хэлбэрээр дүрсэлдэг байна. "Муур өшиглүүлэв" (англи. Puss Gets the Boot) төслийн туршилтын анги 1940 оны 2-р сарын 10-нд анх нээлтээ хийсэн байна. Туршилт амжилттай болсны дараа "Ханна-Барбера" хоёрын хослол 1958 он хүртэл кинотеатрт гардаг бүрэн хэмжээний уран сайхны киноны өмнө уг хүүхэлдэйн киноны 113 ангийн зохиолыг бичиж гаргасан байна.

1960-аад оноос "Metro-Goldwyn-Mayer" компаний хүүхэлдэйн киноны хэлтэс хаагдсаны дараа "Rembrandt Films", "MGM Animation/Visual Arts" студиудад Жин Дейч болон Чак Жонс нарын удирдлага дор энэ хүүхэлдэйн киног үргэлжлүүлэн бүтээх болжээ.

Ханна, Бабера хоёр, 1965 он

1970-аад оноос хойш муур Том, хулгана Жерри нарын кинонуудын үргэлжлэлийг "Hanna-Barbera" болон "Filmation" компаниуд бүтээж ирсэн байна. 1992 онд ижил нэртэй анхны бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног кино театруудад үзүүлж, гол дүрүүд нь дуу хоолойтой болж, бүхэл бүтэн киноны турш харилцан ярьдаг байв. Хожим нь уран бүтээлчид 2001 онд "Муурын харш" (The Mansion Cat), 2005 онд "Каратэ цэргүүд" (The Karate Guard) богино ангиудыг гаргаж, анхны ангиудын хэв маягт буцаж орохоор шийджээ. Өнөөгийн байдлаар уг хүүхэлдэйн киноны эрхийг "Warner Bros" компани эзэмшдэг байна.

"Том Жерри хоёр" кино маш хурдан үзэгчдийн талархалыг хүлээж, дэлхий даяар алдартай болсон юм. Ихэнхдээ богино ангиудад тэсрэлт, дүрийн биеийг тасдаг, үхэлд хүргэх мөчүүдийг харуулдаг ч уг хэсэгт цус гаргадаггүй өнгөрдөг бөгөөд дараагийн анги гэхэд гол дүрүүд аль хэдийн амьд байдаг. Төрөл бүрийн шүүмжлэлийг үл харгалзан энэхүү хүүхэлдэйн кино нь эцэстээ их дэлгэрч сонгодог кино болсон. Түүхэндээ Оскарын шагналыг Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино гэх салбарт 7 удаа хүртсэн байна.

1940-2021 оны хооронд "Том Жерри хоёр"-ын цувралын 166 анги бүтээсэн юм.