Том Питер Брейгель
Питер Брейгель (Pieter Bruegel de Oude, 1525/1530 - 1569 оны 9 сарын 9) нь 16-р зууны Фландрын зураач юм.
"Тариачдын бүжиг", "Хүүхдүүдийн наадгай", "Цасан дундах анчин" зэрэг жирийн ардын амьдралаас сэдэвлэсэн бүтээлүүдээрээ алдартай. Гэвч түүний төрсөн он зэрэг нь тодорхой бус. Ойролцоогоор 1525 оноос 1530 оны хооронд гэж таамагладаг. Том хүү нь ижилхэн нэртэй байсны улмаас "Том" хэмээн авгайлан дуудаж, тэмдэглэдэг. Бага Питер Брейгель буюу хүү Питер Брейгель нь тамын зураг зурсан гэдгээрээ "Тамын Брейгель" гэгдэж, аавынхаа бүтээлүүдийг дуурайлган олон бүтээл туурвижээ. 2 дахь хүү Ян Брейгель (эцэг) нь хөдөлгөөнгүй зураг, ялангуяа цэцгийн зургийг гарамгай зурдгаараа "Цэцгэн Брейгель" гэгдэж байжээ. Брейгелийн удмаас өөр олон зураачид төрөн гарсан байдаг.
(доорх бичлэгт гарч ирэх Брейгель нь Том Брейгель юм)
Брейгелийн нэр түүхэнд анх гарч ирдэг нь 1551 он юм. Антверпен хотын Гэгээн Рукагийн эвлэлийн (зураачдын эвлэл) гишүүн байсан байна.
1551 оны орчимд Итали уруу аялан, 1555 онд Антверпенд буцаж иржээ. Брейгелийн бүтээлүүд нь Итали урсгал гэхээсээ илүү хойд зүгийн урсгалынх гэгддэг. Итали уруу аялсны дараа түүний зарим бүтээлүүдэд нь хэсэг хэсэг Итали урсгал харагддаг. Жишээ нь "Цасан дундах анчин" нь Альпийн нурууны хэсгээс дүрсэлсэн гэж судлаачид дүгнэдэг.
Түүний бүтээлүүдийн эхэн үед, ёгт сэдвээр зурдаг байсан ахмад зураач Хероним Бошийн нөлөө их байжээ. 1560 оны үеэс эхлэн ноорог зургаа тосон будгаар зурж эхэлсэн байна. Одоо үед мэдэх түүний бүтээлүүд нь энэ үеэс эхлэн түүний таалал төгссөн 1569 оны хоорондох ердөө л 10 жил хүрэхгүй хугацаанд зурж бүтээсэн байна.
"Бурханы урвасан боолын уналт", "Ялсан үхэл" зэрэг Бошийн зурагтай андуурмаар ер бусын бүтээлүүд ч бий. Дараахан үеэс нь эхлэн энгийн ардын, тариачдын амьдралын сэдэвт бүтээлүүдээ туурвижээ. 1563 онд Антверпенээс Брюссель уруу нүүж, хурим хийн 2 хүүхэдтэй болсон боловч 30 насны сүүлийн хагас, 40 насны эхний хагас орчим настайдаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Брейгель нь тариачдын амьдралаас сэдэвлэсэн бүтээл олныг туурвисан тул "Тариачин зураач Брейгель" гэж ч дууддагдаг байж.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]-
Икарын уналтын нэгэн үзэгдэл (1556-58 он, Брюсселийн хааны нэрэмжит музей)
-
Нидерландын зүйр үг (1559 он, Берлиний музей)
-
Маханд талархах баяр ба 4 улирлын маргаан (1559 он, Урлагийн түүхийн музей)
-
Хүүхдийн наадгай (1560 он)
-
Аюулт эмэгтэй Фрийдо (1562 он)
-
Бурханы урвасан боолын уналт (1563 он, Брюсселийн хааны нэрэмжит музей)
-
Вавилоны цамхаг (1563 он)
-
Цасан дундах анчин (1565 он)
-
Залхуугийн диваажин (1567 он)
-
Тариачин айлын хурим (1568 он)
-
Тариачдын бүжиг (1568 он)
-
Таягтнууд (1568 он, Брюсселийн хааны нэрэмжит музей)