Jump to content

Тооно Нагико

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тооно Нагико
Тайзны нэрТооно Нагико
Төрсөн нэрАоки Акими
Төрсөн өдөр1979 оны 11 сарын 22
Төрсөн газарКанагава, Кавасаки
Нас барсан өдөр7 сарын 3, 2025(2025-07-03) (45 насалсан)
Нас барсан газарТокио, Тошима дүүрэг
Биеийн өндөр164см
Яс үндэсЯпон үндэстэн
Улсын иргэн Япон
Ажил үйлжүжигчин
Төрөлдэлгэц (УСК, ОАК)
Танил үе1991-1995, 1998-2025
Зууччөлөөт уран бүтээлч

Тооно Нагико (японоор 遠野なぎこ, анхандаа ханз үсгээр 遠野凪子 гэж бичдэг байсан → [tōno nagiko]; англи латин үсгээр хэвшсэн нь Nagiko Tono, жинхэнэ нэр нь 青木秋美 → Аоки Акими) — 1979 онд улсынхаа Канагава аймагт төрсөн, 1999 оны «Сүзүран» гэдэг нэртэй ОАК-ны гол дүрээр Монголын үзэгчдийн эчнээ танил болсон Япон улсын эмэгтэй жүжигчин. Тохо Гэйно, Wild Vision, Cast Power-т харьяалагддаг байгаад 2024 оны 9 сарын 30-нд бие дааж, Ракүкюүэн компанитай хамтран ажиллаж байгаад 2025 оны 2 сарын 1-нд чөлөөт уран бүтээлч болжээ.

Тооно 6 настайгаасаа хүүхдийн дүр бүтээж, жүжигчний авьяас нь тодорсон юм.

  • 1991 онд Асахи телевизийн "Чоожин Сэнтай Жетман" (Шувуун хүний эскадриль - Жетман) олон ангит кинонд жинхэнэ нэрээрээ туслах дүр бүтээж анх телевизийн дэлгэцнээ гарчээ.
  • 1994 онд мөн Асахи телевизийн "Ёмэ но дэрү макү" (Эхнэрийн ээлж) олон ангит кинонд Тооно Нагико гэх нэрээр гол дүрүүдийн нэгийг бүтээсэн.
  • 1995 онд NHK телевизийн түүхэн ОАК "Хачи дай Шёогүн Ёшимүнэ" (Наймдугаар шёогүн Ёшимүнэ), TBS телевизийн ОАК "Мисэйнэн" (Насанд хүрээгүй хүн)-д тоглов.
  • 1999 онд NHK телевизийн өглөөний ОАК "Сүзүран"-ий гол дүр Токива Моэгийн залуу насны дүрийг бүтээв.
  • 2001 онд дэлгэцнээ гарсан "Нихон но күрои нацү-Энзай" (Японы хар зун-хилс хэрэг) киноны дүрээрээ Японы кино шүүмжлэгчдийн холбооны шилдэг шинэ жүжигчний шагнал хүртжээ.
  • 2002 онд "Үми ва митэ ита" (Далай тольдож байлаа) кинонд анх удаа нүцгэлэв.
  • 2005 онд "Фүюү но римпү" (Өвлийн тойрон бүжиг) ОАК-ны гол дүр Мизүшима Шинобүгийн дүрд тогложээ.
  • 2007 онд "Үрүвашики они" (Үзэсгэлэнт чөтгөр) киноны гол дүрийг бүтээв. Хожим уг дүрийнхээ нэр Юүкогоос санаа авч, муураа Юү гэж нэрлэсэн гэдэг.
  • 2012 оны 3 сард Тохо Гэйно компанитай байгуулсан гэрээ нь дуусгавар болж, Wild Vision компани руу шилжив.
  • 2019 оны 5 сард Cast Power компанид харьяалагдах болсон. Улмаар 2024 оны 9 сарын 30-нд бие дааж, менежментийн зарим ажлаа Ракүкюүэн компанид хариуцуулах болсноо зарласан ч 2025 оны 2 сарын 1-нээс чөлөөт уран бүтээлч болжээ.
  • 2025 он 7 сарын 3-нд түүний гэрт хэн болох нь тодорхойгүй цогцос олдсон. 6 сарын сүүлчээс Тооно интернэтэд бичлэг оруулаагүй, мөн ойр дотнынхонтойгоо холбогдоогүй байсан тул уг цогсыг Тооно Нагико байж магадгүй гэж шинжилж байгаа тухай дараагийн өдөр нь цагдаагийн газраас зарлав. 2025 оны 7 сарын 17-нд Тооногийн албан ёсны блог нь шинэчлэгдэж, нас барсан болохыг нь зарлажээ.

Stub icon

Энэ Япон улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.