Тоёода Киичиро

Тоёода Кийчиро

Тоёода Киичиро (англ. 豊田 喜一郎; 1894 оны 6 дугаар сарын 11-нд Японы Шизүока аймгийн Косай хотод төрж, 1952 оны 3 дугаар сарын 27-нд Айчи аймгийн Тоёотад барсан) нь Японы алдартай Тоёота Мотор Корпорацын үүсгэн байгуулагч Тоёода Сакичигийн хүү.

Киичирог төрөөд 2 нас хүрээгүйд эцэг Сакичи эх Тами нар нь салжээ. Тиймээс Киичиро өвөө, эмээгийнхээ гар дээр Ёшицумүрад өссөн. Гурван настайдаа Киичиро Сакичигийн амьдардаг Нагоя, Айчи аймгийн Нагоя (одоогийн Айчи аймгийн Хигаши тойрог) руу нүүжээ. Боловсролын хувьд Киичиро Киодо Канжи энгийн бага сургуульд элсэн орж, дараа нь Такадакэ энгийн бага сургууль (одоогийн Нагоя хотын Хигашисакүра бага сургууль)-д сурчээ. Дараа нь тэрбээр Айчи энгийн сургуулийн бага сургууль (одоогийн Айчигийн Боловсролын их сургуулийн Нагоя бага сургууль), Мэйрин дунд сургууль (одоогийн Айчи мужийн Мэйва ахлах сургууль), хоёрдугаар ахлах сургуульд орсон. 1920 онд Токиогийн Эзэн хааны Их сургуулийн инженерийн факультетын механик инженерийн ангийг төгссөн. Сургуулиа төгсөөд Токиогийн эзэн хааны Их сургуулийн хуулийн факультетэд 1921 оны 3-р сар хүртэл долоон сар орчим ажилласан. Киичиро онц сурдаг байжээ.

Тэрбээр 1929 оны 9-р сараас 1930 оны 4-р сар хүртэл Европ, Америк руу аялж, тэр үед дөнгөж эхэлж байсан автомашины үйлдвэрлэл ирээдүйд маш их хөгжинө гэдгийг ойлгож авчээ. Тиймээс 1933 онд "Toyota Industries" корпорацад автомашины үйлдвэрлэлийн хэлтэс (дараа нь автомашины хэлтэс) шинээр байгуулав. 1936 онд Автомашины үйлдвэрлэлийн хуулийн дагуу тусгай зөвшөөрөлтэй компани гэж томилогдсон. 1937 онд "Тоёота Мотор Корпорац" нэртэйгээр тусгаар тогтносон. Киичиро тэр жил дэд ерөнхийлөгч болсон (ерөнхийлөгч нь Тоёода Ризабүро). 1941 онд Киичиро ерөнхийлөгчийн албан тушаалд очсон байна.

Дэлхийн 2-р дайны Номхон далайн дайны оргил үе Тоёодагийн гэр бүлийн бизнес болон тэдний гэр бүлд нөлөөлжээ. Түүний хүүхдүүдийн боловсрол нийгмийн үр дагавраас болж хойшлогдож, бизнес нь Японы эзэн хааны армид ачааны машин үйлдвэрлэхээс өөр аргагүй болов. Японы Засгийн газар бууж өгөхөөс хэдхэн хоногийн өмнө гэр бүлийн пүүсүүд сүйрлээс ангид үлдэж чадсан байна.

Тэр бол Японы автомашины үйлдвэрлэлийн замыг зассан гол хүн бөгөөд түүнгүйгээр өнөөгийн Японы автомашины үйлдвэрлэл хөгжихгүй байсан байж магадгүй юм. Японы эдийн засгийг дэмжихэд автомашины үйлдвэрлэл маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Японд үйлдвэрлэсэн автомашины тоо 1955-1980 оны хооронд 70 мянгаас 11.4 сая болж эрс нэмэгдэж, 1980 онд АНУ-ын үйлдвэрлэсэн автомашины тооноос давсан юм. Түүнчлэн 1985 онд Японы автомашины гадаад экспортын харьцаа 55% байсан байна.

Тэрбээр ерөнхийлөгчийн ажлаасаа орхиж тэтгэвэрт гарсныхаа дараа Токиогийн Сетагая дүүргийн Окамото дахь гэртээ лаборатори байгуулж, жижиг нисдэг тэрэг зохион бүтээхээр ажиллажээ.

1952 оны 3 дугаар сарын 27-нд Тоёода Киичиро архаг тархины цус алдалтын улмаас унаж нас баржээ. Тэр 57 настай байжээ.