Транскрипци (Мэдээллийн РНХ-н нийлэгжилт)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Мэдээллийн РНХ нийлэгжилтийн процессыг үзүүлсэн диаграм энд энзимийг үзүүлээгүй болно.

Транскрипци нь ДНХ-д суурилсан генийн экспрешний эхний шат бөгөөд ДНХ-н тодорхой сегмент нь РНХ полимераза ферментийн тусламжтайгаар РНХ болон хуулбарлагдах процесс юм. ДНХ болон РНХ нь хоёулаа нуклейн хүчил бөгөөд нуклеотидуудын азотлог сууриудын комплементар зарчим дээр суурилсан макромолекул юм. Транскрипцийн үеээр РНХ полимераза энзим нь ДНХ-н дарааллыг уншиж комплементар зарчмын дагуу праймер (primary transcript) гэх РНХ-н антипараллель гинжийг нийлэгжүүлдэг.