Jump to content

Трансмембраны уураг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Трансмембраны уураг нь эсийн мембраныг бүхлээр нь хамарсан салшгүй мембраны уургийн нэг төрөл юм. Олон тооны трансмембраны уураг нь тусгай бодисуудыг мембранаар дамжин  зөөх боломжийг гарц болон олгох үүрэгтэй юм. Эдгээр нь мембран дундуур бодисыг шилжүүлэхийн тулд олон удаа томоохон өөрчлөлтөд ордог.  Тэдгээр нь ихэвчлэн ихээр усанд уусдаггүй шинж чанартай бөгөөд усанд хуримтлагдаж тунадаг. Хэдийгээр тэдний заримыг (бета-баррель) нь денатурат бодисыг ашиглан гарган авч болох ч тэд угаалгын нунтаг эсвэл гарган авахад зориулсан туйлын биш уусгагчийг шаарддаг.

Трансмембраны уураг

Мембраныг хамарсан пептидийн дараалал эсвэл трансмембраны сегмент буюу жаахан хэсэг нь ихэнхдээ усанд уусдаггүй бөгөөд усаар эмчлэх (гидропат) диаграммыг ашиглан дүрслэгдэж болно. Трансмембраны сегментийн тооноос хамаарч, трансмембраны уураг нь ганц дамжуулалттай болон олон дамжуулалттай гэж ангилагддаг. Зарим бусад салшгүй мембраны уургууд нь монотопик гэж нэрлэгддэг бөгөөд тэдгээр нь мембрантай байнга холбогддог ч түүгээр нь нэвтрэн гардаггүй.

Төрлүүд

Бүтцээр нь ангилах

Үүнд трансмембраны уургийн хоёр үндсэн төрөл бий: альфа-мушгиа (хеликс) болон бета-баррель. Альфа-мушгиа уураг нь бактерийн эсүүдийн дотоод мембран эсвэл эукариот эсүүдийн сийвэн (плазм)-ийн мембранд үзэгддэг бөгөөд заримдаа бактерийн гадна мембранд байдаг.