Трап

Трап хөгжмийн урсгал нь 1990-ээд он болон 2000-аад оны эхээр үүсэлтэй, хип-хоп жанрын нэгэн урсгал юм. Ихэвчлэн электрон төхөөрөмж/программ ашиглан олон төрлийн synthesizer, хоёр эсвэл гурав дараалсан hi-hat, kick bass drum болон 808 зэргийг ашигладгаар бусад төрлөөсөө онцгой. "trap" гэх нэршил нь trap house буюу хар тамхи нийлүүлдэг, зардаг, авдаг газраас гаралтай ба trappin' гэх нэрийдлээс үүссэн болно.

Трап хөгжим нь ихэвчлэн амьдралын хар бараан болон хар тамхи зэргийн талаар дуулдаг бөгөөд ихэвчлэн дууны үгэнд нь хүчирхийлэл, ядуурал, гудамжны амьдралыг дүрслэн харуулдаг. Хар соёлын хамгийн том хэсгүүдийн нэг бөгөөд 21-р зууны сүүлчээс хүч түрэн орж ирсэн ба billboards-д трап урсгалаар бүтээлээ туурвидаг уран бүтээлчид дээгүүр байр эзлэх болсон. Одоо ч анх үүссэн хар бараан хэлбэрээ алдалгүй явсаар байгааг одоогийн уран бүтээлчдийн дуунуудаас харж болно.