Трафальгарын тулаан

Трафальгарын тулаан (англи. Battle of Trafalgar)- Британчууд болон франц-испаний усан цэргийн хүчний хоорондын далай дахь түүхэн том тулаан юм.

Трафальгарын тулааны газарзүйн зураг

Их Франц Англи руу довтлон ялахын тулд Франц өөрийн болон холбоотнуудын бүх усан цэргийг нэгтгэж, Ла-Манш сувгийг хяналтандаа авах төлөвлөгөө боловсруулжээ. Адмирал Пьер-Шарль де Вильнёвын удирдлаган дор Франц-Испанийн хамтарсан усан цэргийн флот 1805 оны 10 дугаар сарын 18-нд Испанийн өмнөд хэсэгт орших Кадиз боомт хотоос гарчээ. Тэрээр Испанийн баруун өмнөд эрэг дагуу Атлантын далайд Адмирал Нельсоны удирдлага доорх Британийн цэргийн флоттой Трафальгар хошууны ойролцоо уулзжээ. Вильнёв Британичуудтай уулзахад бэлэн биш байсан бөгөөд өөрийн цэргийн флотоо бүрэн зохион байгуулалтад оруулж амжаагүй байжээ. Нельсон харин шийдэмгий байж, Британийн флотыг хоёр эгнээ зохион байгуулж дайсны учраа олохгүй байсан шугамыг таслахаар дайрчээ. Энэхүү ширүүн тулаанд Их Британийн 27 усан онгоц Франц, Испанийн 33 усан онгоцтой тулалдаж байв. Их Британийн тэргүүлэгч хөлөг онгоцуудыг хүнд гэмтэж, Нельсоны тэргүүлэгч "HMS Victory" бараг чадваргүй болсон ч Эзэн Хааны Тэнгисийн цэргийн арвин туршлага, сургалт нь Франц, Испанийн тоогоор илүү флотыг ялсан байна.

Франц-Испанийн флот 22 усан онгоцоо алдсан бол британичууд алдагдалгүй үлджээ. Тулааны үеэр Нельсон францын мэргэн буучинд буудуулж тулаан дуусахаас өмнөхөн нас барсан бол Вильнёв тэргүүлэгч "Bucentaure" онгоцны хамт олзлогджээ. Дараа нь тэрээр Их Британид олзонд байхдаа Нельсоны оршуулганд оролцсон байдаг. Адмирал Федерико Гравина, Испанийн хэсгийн ахлах офицер, үлдсэн флотын хамт зугтаж, тулалдааны үеэр авсан шархаа даалгүй таван сарын дараа мөн нас баржээ. Энэхүү ялалт нь Их Британийн тэнгисийн цэргийн хүч илүү давуу байгаагаа батласан юм. Тухайн үед тэдний байлдааны дадлага нь дайсны талын флотууд хоорондоо нэг параллель шугамын дагуу харилцан үйлчлэлцэж, команд дамжуулах, салгах ажлыг хөнгөвчлөх, галын талбайг нэмэгдүүлэх байв. Үүний оронд Нельсон хөлөг онгоцуудаа дайсны флотын перпендикуляр шугамаар байрлуулсан тул давуу тал болж ялах боломжтой болсон гэж цэрэг дайны тулаан судлаачид үздэг ажээ.

Тулааны үр дүн[засварлах | кодоор засварлах]

"Трафальгарын тулаан" уран зураг

Холбоотнууд 18 хөлөг онгоцоо алдаж (нэг нь живсэн, үлдсэнийг нь олзолсон), 15 мянга орчим хүн алагдаж, шархдаж, бууж өгчээ. Британичууд нэг ч хөлөг онгоцоо алдалгүйгээр холбоотнуудын бараг бүх флотыг барьж авсан. Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн хохирол 2 мянга орчим хүн байжээ. Их Британийн олон хөлөг онгоц эвдэрч сүйрсэн, жишээлбэл, тэргүүлэгч онгоц болох "Виктория" / Ялалт/- ыг Англид хүрэхээс өмнө Гибралтарт засварлах шаардлагатай болсон (мөн Нелсоны шарилыг тэнд хүргэж өгөх болно). Гэсэн хэдий ч энэ тулааны стратегийн үр дүн илүү чухал байв. Франц, Испани хоёр далай дахь эрх мэдлээ үүрд алдаж Наполеон Англид цэрэг оруулж, Неаполын вант улс руу довтлох төлөвлөгөөгөө орхисон юм. Их Британи эцэст нь тэнгисийн эзэн статусыг олж авсан ач холбогдолтой ажээ.