Тромбоцитопени

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Тромбоцитопени- буюу (Thrombocytopenia) нь

Захын цусанд ялтсын тоо хэмжээ 150000 мкл-ээс багассаны улмаас эмнэлзүйд цус гоожимтгой байдал ажиглагддаг бүлэг эмгэгийг ялтас цөөрөх эмгэг буюу тромбоцитопени гэнэ.
Шалтгаан:
1. Ясны улаан чөмгөнд мегакариоцитын үүсэл багасах

  • Ясны улаан чөмгөнд хавдрын нэвчдэс үүсэх
  • Ясны улаан чөмөгний үйл ажиллагаа дарангуйлагдах
  • Ялтсын үүсэл үр дүнгүй явагдах

2.Ялтсын задрал ихсэх

  • Эмийн бодис ын нөлөөгөөр ялтас задрах
  • Дархлалын тогтолцооны гэмтлийн улмаас шалтгаан тодорхойгүй ядтас цөөрөх эмгэг,цус юүлэлтийн дараа үүсэх ялтас цөөрөх эмгэг,трансиммун ялтас цөөрөх эмгэг,гетериммун ялтас цөөрөх эмгэг

3.Ялтсын зарцуулалт ихсэх

  • Тромботик,тромбоцитопени
  • Цус задрал-уремийн хам шинж
  • Судсан дотор цус түгмэл бүлэгнэх хам шинж
  • Судасны ханын түгмэл гэмтэл

Эмгэг жам

Захын цусанд ялтсын тоо цөөрснөөс судасны ханын тэжээл багасна.Үүний улмаас судасны уян чанар багасч аливаа даралт,цохилтыг тэсвэрлэх чадвар буурснаас гол төлөв их бие дээгүүр толбот хөхрөлт тууралтууд гарна.Иймээс ямар нэгэн гэмтлийн дараа цус гоожимтгой болно.

Эмнэлзүй

Ялтсын тоо цөөрөх эмгэгийн үед хамар ам,салстаас цус шүүрэх байдлаар гоожих ба арьс салст дээгүүр янз бүрийн хэлбэр хэмжээтэй цусан толбо хөхрөлтүүд үүсдэг.Тууралтууд нь арьсны түвшингээс овойгоогүй биеийн аль ч хэсэгт мөн амны хөндийн салст,хэл,завьж,уруулаар ажиглагдана.Заримдаа ямар ч шалтгаангүйгээр биеээр том том хөх толбон тууралтууд гарч энэ нь цаашдаа ногоорч,шаранги туяатай болж арилдаг.Мөн хамар буйлнаас цус үе үе гарч ,эмэгтэйчүүдэд биений юм их хэмжээтэй ирж,олон хоногоор үргэлжлэх,цустай шээх,хүнд тохиолдолд цустай цэр гарах ,цусархаг зүйлээр бөлжих,өтгөн хар өнгөтэй гарч болно.

Оношлогоо

  • Захын цусны дэлгэрэнгүй шинжилгээнд гипохромын цус багадалт,их хэмжээний цус алдсан тохиолдолд лейкоцитоз,тромбоцитын тоо багассан байна.
  • Цусны түрхцэнд тромбоцитийн хэлбэр хэмжээ өөрчлөгдөж залуу,хэмжээний хувьд арай том тромбоцитууд харагдана.
  • Ясны чөмөгний эсийн шинжилгээнд мегакариоцит эсийн тоо хэвийн юмуу олширсон байдаг .
  • Цусны бүлэнгийн агчих чадвар муудаж 40%-аас багассан байна.
  • Тромбоцитын эсрэг үүссэн аутоантителийг тодорхойлох ба голдуу IgG-ийн титр ихэссэн байна.
  • Цус гоожих хугацаа 4 минутаас удаан үргэлжилнэ.<

Эмчилгээ

1. Преднизолон 1-1,5мг/кг-аар хоногт тооцож уулгах ба 2-3 хоногийн дараа цус гоожилт тогтож, 7-10 хоногийн дараа тромбоцитын тоо өсөөд ирвэл үр дүнтэй гэж үзээд хэь ийн хэмжээнд хүртэл тухайн тунгаар үргэлжлүүлнэ. Хэрэв цус гоожилт тогтохгүй бол 1,5-2,0 мг/кг тунгаар нэмнэ. Тунг яаран буулгах шаардлага байхгүй. 2. Дэлүү авах заалт:

  • Гормон эмчилгээнд үр дүнгүй жилд 2-3 удаа сэдрэл өгч буй үед
  • Гормон эмчилгээний гаж нөлөө илэрч цаашид энэ эмчилгээг хийх боломжгүй үед
  • Хүнд хэлбэрийн тромбоцитопенитэй их хэмжээний цусархагшлын шинжтэй,нүүр,хүзүү нүдний салстаар олон тооны цусархаг тууралттай тохиолдолд

3.Дэлүү авах үед болон хагалгааны дараа преднизолоны тунг эмчилгээний тунгаас 2 дахин ихэсгэж хийнэ.

4.Иммуноглобулин эмчилгээ.Сандоглобулин 0,4-0,5 г/кг-аар хоногт 1 удаа 5 өдөр хийнэ.

5.Интерферон эмчилгээ.3 сая нэгжээр 7 хоногт 3 удаа нийт 12 удаа тарьж,цаашид 3 сая нэгжээр 7 хоногт 2 удаа нийт 12 удаа тарина.

6.Захын цусанд ялтастай холбогдсон IgG –ийн түвшин өндөр үед плазмаферез эмчилгээг гормон эмчилгээтэй хослон хийдэг.

7.Тромбоцитийн масс юүлэлтийг амьдарлын заалтаар хийнэ.

8.Цусархагшлын эсрэг эмчилгээнд аминокапроны хүчил 5%-100мл судтсаар дуслаар,дицинон 2-4 мл-ээр 4-6 цаг тутамд эсвэл 2 таб-аар 3-4 удаа уухаар хэрэглэнэ.