Туршилт
Туршилт гэдэг нь арга болон шинэ санааг шалгах явдал юм. Энэ нь ихэвчлэн эрдэмтэд болон инженерүүдэд хүрээнд яригддаг ойлголт юм. Туршилт нь маш олон жилийн турш хүмүүст эргэн тойрны ертөнцөө ойлгоход тусалдаг. Маш их туршилт нь удирдагдлагтай эсвэл сохор туршилтууд байдаг. Ихэнх туршилт нь лабораторид гүйцэтгэгддэг. Харин бодлогшролын туршилтууд бодол дотор гүйцэтгэгдэнэ.
Туршилт бидэнд ямар нэг онол буруудах эсвэл зарим зүйлс бүтэшгүйг үзүүлдэг. Тэд бидэнд онол үнэн эсэхийг баталж чадахгүй. Одон орон судлаачид судлахаас хэдэн жилийн өмнө Эйнштэйн хүндийн хүч гэрэлд нөлөөлдөг гэж хэлсэн байдаг. Ерөнхий ойролцоо таамаглалд гэрлийн зам таталцлын талбайд нуглагдана ; гэрэл асар том биеийг өнгөрөхдөө тухайн бие рүү хазайсан байдаг. Энэ нөлөөлөл нь нарыг өнгөрөх шиг холын квазарууд эзвэл оддын гэрлийн ажиглалтаар баталгаажсан.
Одоо, зуугаад жилийн дараа Эйнштэйн өөрийн санаануудаа нийтлэсэн , маш олон шалгуурууд бүгд Эйнштэйний таамаглалд нийцсэн . Гэхдээ нэгэн өдөр бид ажиллагаа бүтэлгүйтсэн хязгааруудад онол олох боломжтой. Бид тэрхүү онолын утга учрыг шалгах болно, учир нь онол өөрөө маш том бөгөөд бүгдийг нь нэг дор шалгахад төвөгтэй.