"Радио (сэтгүүл зүй)"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
б
Холбоос үүсгэв. Товчилж заслаа.
(/ * Түүх * /)
б (Холбоос үүсгэв. Товчилж заслаа.)
 
Радио өөрийнхөө энэхүү онцлог шинжийн ачаар хүрээлж буй орчны дуу чимээний «дүр төрхийг» бүрэн дүүрэн өгөх боломжтой юм.
 
Өдгөө радио нь «"стерео»", «"квадро»" бичлэг хийх, нэвтрүүлэх түвшинд хүрч, техникийн боломж нь улам хүчтэй нэмэгдэж, аливаа үйл явдлыг тусгах, тайз дэлгэцийн тоглолтыг дамжуулах, хөгжмийн бүтээлүүдийг нэвтрүүлэхэд «"дүрслэлийн»" дуу чимээ, авиаг дамжуулах чадвар нь эрс сайжирч байна. Энэхүү боломж нь бүх төрлийн эвлүүлэг хийх, аль хэдийд өнгөрсөн нэвтрүүлгийг дахин ашиглах, эсвэл хэсэгчлэн «"эшлэл»" авах, «"эвлүүлэн зохиомжилсон»" бүтээл хийх зэрэг янз бүрийн аргыг өргөн хэрэглэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
 
Радиогийн өөр нэг онцлог шинж нь ямар ч дүрсгүй мэдээлэл дамжуулахад оршино. Энэ нь өнгөцхөн харахад радиогийн сул тал —- «"дутагдал»" боловч түүний өвөрмөц онцлог шинжийг илэрхийлдэг дуу чимээ нь телевизд хэрэглэх боломжгүй тэр үүрэг, зорилтыг биелүүлж чаддагаараа давуу талтай юм. Радиогийн дүрслэлгүй мэдээлэл дамжуулдаг онцлог нь сонсогчдод нэвтрүүлэг хүлээж авах хоёр хэсэг боломжийг бий болгодог. Нэг дэх нь «"цэвэр»" дуу чимээг нэлээд гүнзгий, бүрэн гүйцэд хүлээж авахтай холбоотой юм. Учир нь сонсогч амьд яриа, хөгжим, амьдралын дуу чимээнээс хөндийрөхгүй, өөрийн анхаарлыг түүнийг дагалдаж буй янз бүрийн нэмэлт дуу чимээнд «"хандуулахгүй»" шууд хүлээн авах боломжтой.
 
Радио үйл явдал болж байгаа тухайн нөхцөл, орчны сонсогч мэдээллийг хүлээж авахад зайлшгүй шаардлагатай бүх хэсэг, бүрэлдэхүүний дуу чимээг шүүж авах замаар түүнд хүлээн авагчийн анхаарлыг төвлөрүүлдэг. Радио мэдээллийг хүлээж авах боломжийн хоёр дахь хэсэг нь сонсогчийн оюун санаандаа дүрслэн бодох чадварыг илрүүлэхэд чиглэгдсэн төсөөллийг идэвхжүүлэх асуудалтай холбоотой байдаг.
Радио театр, радио жүжиг, уран зохиолын бүтээлийг унших, хөгжим-уран сайхны зохиомжийг нэвтрүүлэх нь жүжигчний дүр төрхөөр дамжуулж Гамлет, эсвэл Лир ванг төсөөлөхийг шаардаж байгаа хэрэг биш, харин хөгжим болон эх бичвэрийн тусламжтайгаар тухайн бүтээлийг хүлээж авсан сонсогчийн онцлогт тохирсон баатрын дүр төрхийг өөрийнхөөрөө төсөөлөх боломж олгодог. Радиогийн ийм онцлог шинж нь түүний зарим сул тал, сөрөг шинжийг давхар илэрхийлдэг.
 
Радио ямар нэг хэмжээгээр сонсогчид нэвтрүүлгийг хүчээр хүлээж авахад нөлөөлдөг гэж хэлж болно. Сонсогч тухайн нэвтрүүлгийг хүссэн хүсээгүй тэр чигээр нь зөвхөн дамжуулсан цагт, студид бэлтгэсэн дэс дараалал, хурд, хэмжээ, өнгө аясаар хүлээж авдаг. Тиймээс завтай үед сонсохоор хойшлуулах, нэвтрүүлгийн хурдыг хүссэнээр тохируулах, дарааллыг өөрчлөх, тухайн нэвтрүүлэг эх бичвэртэй тохирч байгаа эсэхийг «"хянах»" ямар ч боломжгүй юм. Радио нэвтрүүлгийн өөр нэг онцлог шинж бол түүнийг хүлээж авах үед гараар, эсвэл нүдээр гүйцэтгэх бусад ажлыг давхар хийх боломжтой юм. Тиймээс радиог сонин хэвлэл, телевизийг тэр болгон ашиглах боломжгүй янз бүрийн нөхцөл, орчинд (өглөө ажил эхлэхээс өмнө радио сонсох, замд яваа үед ашиглах, үйлдвэрийн болон ажлын үед, гэр орны нөхцөлд г.м.) амар хялбар сонсох зөөврийн радиотехникийг ашиглах боломжтой зэрэг нь мэдээллийг хүссэн цагт, амархан, арай өргөн хүрээнд хүлээж авах нөхцлийг бүрдүүлэх сайн талтай. Гэхдээ өөр ажилтай хавсрах замаар сонсож байгаа мэдээлэл нь ямагт хоёрдугаар байранд үлдэж, тодорхой хэсэг нь хүлээж авсан мэдээллийн «цаана» үлддэг тохиолдол бий. Өөр нэг онцлон тэмдэглэх зүйл бол радио нэвтрүүлгийг хэчнээн олон сувгаар дамжуулах боломжтой боловч сонсогч тухайн цаг мөчид зөвхөн ганцхан нэвтрүүлгийг сонсох болно. Учир нь сонин хэвлэлтэй адил түр хойшлуулах, завтай үед дахин сонсох боломжгүй юм.
 
Радио нэвтрүүлгийн өөр нэг онцлог шинж бол түүнийг хүлээж авах үед гараар, эсвэл нүдээр гүйцэтгэх бусад ажлыг давхар хийх боломжтой юм. Тиймээс радиог сонин хэвлэл, телевизийг тэр болгон ашиглах боломжгүй янз бүрийн нөхцөл, орчинд (өглөө ажил эхлэхээс өмнө радио сонсох, замд яваа үед ашиглах, үйлдвэрийн болон ажлын үед, гэр орны нөхцөлд г.м.) амар хялбар сонсох зөөврийн радиотехникийг ашиглах боломжтой зэрэг нь мэдээллийг хүссэн цагт, амархан, арай өргөн хүрээнд хүлээж авах нөхцлийг бүрдүүлэх сайн талтай. Гэхдээ өөр ажилтай хавсрах замаар сонсож байгаа мэдээлэл нь ямагт хоёрдугаар байранд үлдэж, тодорхой хэсэг нь хүлээж авсан мэдээллийн «цаана» үлддэг тохиолдол бий. Өөр нэг онцлон тэмдэглэх зүйл бол радио нэвтрүүлгийг хэчнээн олон сувгаар дамжуулах боломжтой боловч сонсогч тухайн цаг мөчид зөвхөн ганцхан нэвтрүүлгийг сонсох болно. Учир нь сонин хэвлэлтэй адил түр хойшлуулах, завтай үед дахин сонсох боломжгүй юм.
 
== Түүх ==
Эрдэмтэд  телеграф дамжуулагчийн хязгаарлагдмал байдлаас гарахын тулд шинэ тогтолцоог бий болгохоор ажиллаж байлаа. Ийнхүү XIX-XX зууны заагаар радио бий  болсноор хүн төрөлхтний  өдөр тутмын  амьдралыг эрс өөрчилсөн гэж үздэг. Оросын нэрт эрдэмтэн А.С.Попов 1895 оны 5 дугаар сарын 7-нд Петербургийн Их сургуульд олон нийтийн өмнө цахилгаан соронзон долгионы тухай илтгэл тавьж, өөрийн бүтээсэн радио хүлээн авагчийг дуугаргаж сонирхуулсан түүхэн үйл явдлыг дэлхий дахинд радио үүссэн өдөр гэж үздэг. 1919 оны хоёрдугаар сарын 27-нд радиогоор харилцдаг Морзийн дохионы оронд “Алло, алло / байна уу, байна уу/ Доод Новогородын радио лаборатор ярьж байна. Нэг, хоёр, гурав… Ямар сонсогдож байна?” гэсэн хүний дуу санамсаргүй цуурайтжээ. Ийнхүү радио долгионоор анх дуу хоолой нэвтэрсэн байна.
 
1919 оны хоёрдугаар сарын 27-нд радиогоор харилцдаг Морзийн дохионы оронд “Алло, алло / байна уу, байна уу/ Доод Новогородын радио лаборатор ярьж байна. Нэг, хоёр, гурав… Ямар сонсогдож байна?” гэсэн хүний дуу санамсаргүй цуурайтжээ. Ийнхүү радио долгионоор анх дуу хоолой нэвтэрсэн байна. 1929 онд Москвагийн Радио нь ЗХБНУ-ын албан ёсны олон улсын өргөн нэвтрүүлгийн станц үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
 
'''Радиогийн алтан үе''': 1925-1950-иад оны үед радио дэлхийн  хүмүүсийн мэдээлэл авдаг  хэрэгсэл төдийгүй гол зугаа  болж байсан тул түүхэнд радиогийн алтан үе гэж нэрлэдэг. Нөгөө  талаасаа  радио нь хэл ярианы бодит орчин, үгийн хүч чадлыг бүхнээс илүү мэдрүүлэгч  гайхамшигт хэрэгсэл юм.
 
== Төрөл ==
Радиог нэвтрүүлгээ  цацах  долгионоор нь:
 
1.    Урт  долгионоор
 
2.    Дунд долгион
 
3.    Богино долгион
 
4. Хэт богино долгион гэж  ангилна.
 
Радиог эзэмшил харьяаллаар нь:
 
# [[Монголын радиогийн түүх|Олон нийтийн радио]]
# Арилжааны радио гэж ангилна.
 
== Ном сурах бичиг ==
[[Радио сэтгүүл зүйн удиртгал (ном)|Радио сэтгүүл зүйн удиртгал]]
 
== Мөн үзэх ==
[[Радио]]
[[Ангилал:Радио]]
822

edits

Хажуугийн цэс