Тусгай тактик

Төрөл, мэргэжлийн цэргийн салбар, ангиудын байлдаан (ажиллагаа)-ыг бэлтгэж явуулах, онол практикийг тусгай тактик гэнэ. Тэдгээрийг их бууны тусгай тактик, инженерийн цэргийн тусгай тактик, холбооны цэргийн тусгай тактик, нисэхийн тусгай тактик... гэх мэтчилэн нэрлэдэг. Тусгай тактикууд нь тухайн төрөл, мэргэжлийн цэргийн зориулалт, зэвсэглэл, чиг үүргээс хамааран өөрийн онцлогтой байна.