Тухачевскийн хэрэг
Дотоодын хамгаалах Ардын Комиссар Л.П.Берия Тухачевскийг 1937 онд түүнийг баривчилж,”Тухачевскийн хэрэг “ гэгчийг үүсгэн түүний хомрогонд Белоруссын цэргийн тойргийн командлагч ,армийн нэгдүгээр зэргийн командлагч И.П.Уборевич,Украйны цэргийн тойргийн командлагч,И.Э.Якир,Харьковын цэргийн тойргийн командлагч А.И.Корк,Армийн нэгдүгээр зэргийн комиссар Я.Б.Гамарник,Цэргийн тагнуулын газрын дарга С.П.Урицкий,ЗХУ-ын маршал,Алс Дорнодын улаан тугт нэгдүгээр тусгай армийн командлагч В.К.Блюхер,түүний орлогч Я.К.Берзин,Ажилчин Тариачны Улаан армийн Штабын дарга ,ЗХУ-ын маршал А.И.Егоров,зарим дивизийн дарга нар, тухайлбал К.В.Примаков,Г.Д.Гай И.В.Дыбенко нар болон бусад олон хүнийг хамруулж асар том хэргийн цагариг үүсгэж түүнийгээ “Цэргийн доторхи фашикмын хэрэг” гэж нэрлэсэн байна. Энэхүү зохиомол хэргийг ЗСБНХУ-ын Цэргийн коллеги хянан үзээд дээр дурдсан бүх хүмүүсийг буудан алах,бусад хүмүүст буюу эдгээр хүмүүсийн эхнэр хүүхэд,төрөл төрөгсдөд янз бүрийн хэмжээний хорих ял оногдуулжээ