Туяхан дааган сүүл
Харагдац
Туяхан дааган сүүл - (Англи: Koeleria gracilis), (Орос: Тонконог тонкий)
Нилээд нягт, жижиг дэгнүүлийг үүсгэдэг дунджаар 20-25 см өндөр олон наст үет ургамал. Хөгжлийн нарийхан найлзуур, хуйлмал богино навчтай, бортгон залаа баг цэцэг нь сийрэг юмуу шахуу түрүү хэлбэртэй байдаг. Зургаадугаар сард түрүүлж долоодугаар сард цэцэглэж үр нь боловсроод, эрт ургадаг ургамлын нэг.
Хуурай ба уулын хээрт зонхилох ургамлуудтай үлэмж хэмжээгээр холилдон ургадаг боловч голлох ургамлын тоонд төдий л ордоггүй.[1]
Ашигласан материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 52]