Тэжээвэр гахай

Тэжээвэр гахай нь хөхтөн амьтны аймгийн салаа туурайтны овогт багтана. Гахайн биеийн урт нь 150-170 см жин нь 110-140 кг жинтэй юм. Тарга тэвээрэг авсан үед 180 кг хүрнэ. Эрийг бодон,эмийг мэгж,төлийг тоорой гэнэ. Их азарган гахайг хаван,хамгийн том бодонг ногтмол бодон, түүний дараа хангал бодон, хязаалан хадаргаа бодон, соёолон залуу бодон гэх мэтээр нэрлэнэ. Хоёр настай тооройг ховс, гурван настай тооройг шавшуурга гэнэ. Зэрлэг гахай сүргээр амьдардаг тэдний дуртай хоол нь будааны хаягдал юм.