Тэсо Корпораци
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| Байгуулагдсан | 2003 |
|---|---|
| Үүсгэн байгуулагч | Сүх-Очирын Одон |
| Төв байр | Сэнтрал Тауэр 902 тоот, Сүхбаатар дүүрэг, , |
Удирдах хүмүүс |
|
| Үйлчилгээ | Хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт |
Ажилчдын тоо | 2000 (2023) |
| Салбар компани | ТЭСО Фүүдс ТЭСО Пропертис ТЭСО Инвестмэнт ТЭСО Индастриал парк |
| Вэб сайт | teso |
ТЭСО Групп 2003 онд хүнсний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдгөө ТЭСО Фүүдс, ТЭСО Пропертис, ТЭСО Инвестмэнт, ТЭСО Индастриал парк гэсэн үндсэн дөрвөн дэд групп, 30 салбар компани, 2,000 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Үүсгэн байгуулагч
[засварлах | кодоор засварлах]Сүх-Очирын Одон 1946 онд одоогийн Увс аймгийн Тэс сумын нутагт мэндэлжээ. Тэрээр бага наснаасаа эхлэн техниктэй харьцаж үүнийхээ дагуу Баруунтурууны Сангийн аж ахуйд тракторч комбайнчны курст суралцаж төгссөн байна. Улмаар 1960-аад оны дундуур иж-49 мотоцикл худалдан авч түүнийгээ янз бүрийн байдлаар засаж янзлан унаж байсан нь түүний бүтээлч замналын эхлэл байжээ. Одон гуай 1972 оноос 1978 онуудад Лениний зам нэгдлийн механик, 1978 оноос 1992 онд Тэсийн тэжээлийн аж ахуйн засварын газрын эрхлэгч, инженерээр ажиллаж байлаа. Ажиллах хугацаандаа хамт олноо зөв удирдан чиглүүлж, шинэ залуу үеийнхэнд ихийг зааж сурган, нөр их хөдөлмөрөөрөө тэднийг уриалан дуудаж үлгэрлэн дагуулдаг байв. Түүний багын техникт дуртай агаад шинийг сэтгэж оролдож үзэх үзэл нь цаг хугацааны урсгалд арилаагүй бөгөөд шинэ бүтээл, оновчтой санал 20-иодыг гарган "ШБОС" буюу өнөөгийн хэллэгээр "патент"-уудыг авч ихэнхийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлж чадсан байна. Тэрээр шинэлэг зүйлийг соргогоор хүлээн авч, аливаад анхдагч байх тэмүүлэлтэй төдийгүй нутгийн ард олондоо нэр хүндтэй, үр хүүхэд, ах дүү нартаа түшигтэй, хүнийг сурган хүмүүжүүлж, хөдөлмөрлүүлэх авъяастай хүн байжээ. Түүний үйл хэргийг үр хүүхэд нь үргэлжлүүлж өнөөдөр "Тэсо" нэрэн дор Монголын шилдэг компаниудын нэгт зүй ёсоор орох өнөр өтгөн айлыг бий болгосон байна. Одон гуайн анх санаачилж эхлүүлсэн бүтээл бүхэн өнөөдөр бодит биеллээ олж улам бүр хөгжил дэвшил өөд тэмүүлэх оюуны санааны эх болсоор байгаа билээ...
Б. Цог (Муруй Бадрахын хүүхдүүд) номоос иш татаж оруулав.
Салбарууд
[засварлах | кодоор засварлах]ТЭСО ФҮҮДС
[засварлах | кодоор засварлах]Монголын хүнсний хэрэглээний уламжлалыг шинэчлэгч, Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарт 25 орчим жилийн туршлагатай ТЭСО Фүүдс компанийн бүтээгдэхүүнүүдийг Монгол орон даяар тархсан 20,000 гаруй сувгаар дамжин хэрэглэгчдэд хүргэдэг. Монгол орны 21 аймгаас түүхий эдээ бэлтгэн нийлүүлж, 30 брэндийн 110 гаруй нэр төрлийн зайрмаг, 30 гаруй ундаа болон бусад 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, эрүүл чанартай монгол хүнсний бүтээгдэхүүнийг хүн бүрд хүргэх зорилготойгоор ажиллаж байна.
“Аз жаргалын амт”-ыг түгээх зорилготой “Айсмарк” компани 2003 онд үүсгэн байгуулагдсан. Монголчуудын уламжлалт хүнс аарцанд инновац шингээсэн “Бамбар” брэндийн зайрмагийг анх зах зээлд нийлүүлсэн нь Монголын төдийгүй дэлхийн зайрмагны зах зээлд анхдагч болсон түүхтэй. “Айсмарк” компани өдгөө 110 нэр төрлийн зайрмагийг зах зээлд амжилттай нийлүүлээд байна. 13,000 харилцагчтай, дотоодын зайрмагны зах зээлийн 91 хувийг хангадаг ба хоногт 800,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Монголын хамгийн том зайрмагны үйлдвэр юм.
Милко
[засварлах | кодоор засварлах]ТЭСО Группээс 2009 онд хэрэгжүүлсэн сүүний үйлдвэрийн төслийн хүрээнд “Милко” компанийг байгуулсан. “Милко” компани нь Монгол орны нөхөн сэргээгдэх баялаг болох жимс жимсгэнэ, сүү, аарц зэрэг малын гаралтай уламжлалт цагаан идээгээр орчин цагийн хэрэглэгчдийн хэрэгцээ, амьдралын хэв маягт нийцүүлсэн олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Байгалийн гаралтай эрүүл хүнсний хэрэглээг бий болгох зорилготой “Милко” компани өдгөө шингэн хүнсний үйлдвэр, хуурайшуулах үйлдвэр, хөнгөн зуушны үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж, 600 гаруй ажилтан ажиллаж байна.
Эко кластер
[засварлах | кодоор засварлах]“Эко кластер” компани малын гаралтай сүү, сүүн бүтээгдэхүүн болон байгалийн нөхөн сэргээгдэх зэрлэг жимс, эмийн ургамал бүхий 20 орчим нэр төрлийн түүхий эд, материалыг хөдөө орон нутгаас худалдан авч, ТЭСО Группийн хүнсний салбар компаниуд болох “Айсмарк” ХХК, “Милко” ХХК, “Лайф баланс” зэрэгт нийлүүлдэг. "Сүү хөргөлтийн цэг" болон 10 аймгийн 2,000 гаруй гэрээт малчид, нийлүүлэгчдийнхээ тусламжтайгаар үнээний шингэн сүү, шүүсэн аарц, ингэний сүү болон бусад малын сүү, байгалийн гаралтай чацаргана, аньс жимс зэргийг татан авдаг.
Женерал экспорт
[засварлах | кодоор засварлах]“Женерал экспорт” компани 2016 оноос эхлэн Монголын хамгийн том хуурай сүүний үйлдвэр болох "Милко" компанийн сүүг экспортолж, өдгөө монгол хүний ур чадвар, инновац шингээсэн "Шингэн аарц", аарцан үрэл, тэмээ, ямаа, үхрийн хуурай сүү, биологийн идэвхт бүтээгдэхүүн зэрэг 20 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээ БНХАУ, БНСУ, ЯПОН, АНУ, Турк, БНКазУ, БНКирУ зэрэг орнуудын зах зээл дээр борлуулж байна. Бүтээгдэхүүнийг экспортлохдоо тухайн орны эх хэл дээр нь бичигдсэн, тусгайлсан савлагааг ашигладаг.
Домог интернэшнл
[засварлах | кодоор засварлах]“Домог Интернэшнл” ХХК нь гадаад харилцааны чиглэлээр 2011 онд байгуулагдсан бөгөөд хэрэглэгчийн стандартыг хангасан түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлээд зогсохгүй гадаадын дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр чанартай түүхий эд материалаар ТЭСО Группийн салбар үйлдвэрүүдийг хангадаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд АНУ, БНХАУ, ОХУ, ШИНЭ ЗЕЛАНД, МАЛАЙЗ, ИНДОНЕЗ, СИНГАПУР, ЭНЭТХЭГ зэрэг дэлхийн 40 гаруй орны харилцагч байгууллагуудтай түншлэн, Монгол улсад хүнсний үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн найдвартай гинжин хэлхээг үүсгэж чадсан.
Улаанбаатар кофе калчур
[засварлах | кодоор засварлах]“Улаанбаатар кофе калчур” компани нь кофе хуурах үйлдвэрлэл болон кофе шопын үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн. 10 улсын 14 нэр төрлийн ногоон үрийг гарал үүслийн гэрчилгээ, чанарын сертификаттайгаар импортолж, кофе хууралтаараа дэлхийд тэргүүлэх Голланд улсын "GIESEN-W15A" загварын тоног төхөөрөмж ашиглан үйлдвэрлэлээ явуулдаг.
Лайф баланс
[засварлах | кодоор засварлах]Эрүүл мэндийн, биологийн идэвхт, гоо сайхны зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнийг судлан хөгжүүлж буй “Лайф баланс” компани 2021 онд хүнс, эмийн үйлдвэрлэлийн олон улсын GMP стандартыг хангасан, тосон капсултай, дотоодын анхны биологийн идэвхт бүтээгдэхүүн болох “МАНА” брэндийг хөгжүүлсэн. Одоогийн байдлаар 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэсэн.
ТЭСО ПРОПЕРТИС
[засварлах | кодоор засварлах]ТЭСО Групп нь 2012 оноос барилга бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаагаа явуулж, олон улсын стандартад нийцсэн орон сууц хотхоны төслүүдийг хэрэгжүүлсэн. 10 гаруй жилийн хугацаанд “Содон стандарт цогцолбор хороолол”, “Sky garden residence”, “Palm springs resort and villa”, “Alpha zone”, “Sky park plaza” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. ТЭСО Пропертис компанийн хөгжүүлж буй төсөл бүр хүнээ дээдэлсэн, гэр бүл, хувь хүнд тав тухтай амьдралын хэв маягийг бүрдүүлсэн, оршин суугчид хоорондоо хамтрах, харилцах боломжийг хангасан, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлж байдгаараа онцлогтой.
Хүннү Конкрет ХХК
[засварлах | кодоор засварлах]“Хүннү Конкрет” ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан, өдгөө өдөрт 8,000 м3 бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай. Улсын болон хувийн салбарын томоохон төслүүдтэй хамтран ажиллаж цар хүрээгээ тэлсээр байна. 2015-2016 онд салбартаа тэргүүлэх хэмжээний авто баазыг бүтээн байгуулж, харилцагчийн хэвийн нийлүүлэлтийг цогцоор нь шийдсэн анхны компаниудын нэг болж байв. Мөн өөрийн лабораторид бүтээгдэхүүний чанарт шинжилгээ хийхийн зэрэгцээ түүхий эд материалаас дээж аван шинжилгээ хийж, үйлдвэрлэлд оруулдаг нь стандартад нийцсэн бетон үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлж чадсан.
ТЭСО ИНВЕСТМЭНТ
[засварлах | кодоор засварлах]2012 онд зам тээвэр, логистикийн компани байгуулан бизнесээ эхэлсэн ТЭСО Инвестмэнт компани нь өдгөө 11 салбар компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, хэрэглэгчдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулах, ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх тэнцвэртэй бизнесүүдийг хөгжүүлсээр байна.
Ай Трип
[засварлах | кодоор засварлах]“iTrip” компани нь аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын нэгдсэн цахим экосистемийг бий болгох, хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан. Дотоодын аялагчдын амрах, аялах процессыг хөнгөвчилсөн аяллын хялбаршуулсан цахим холбогч нь байх зорилготой. Ингэснээр Монголын аялал жуулчлалын салбарт шинэ технологийг нэвтрүүлж, цахимжуулснаар олон улсын аялал жуулчлалын экосистемд Монгол орноо холбох, хөгжлийг урагшлуулахад ач холбогдолтой.
Төв Азийн Зам
[засварлах | кодоор засварлах]Үндэсний хөрөнгө оруулалттай “Төв Азийн зам” компани нь 2012 оноос хойш улс хоорондын ачаа тээврийн салбарт хурдтай өсөн дэвжиж буй логистикийн тэргүүлэгч байгууллагын хувьд дэлхийн өнцөг булан бүрд үйл ажиллагаа явуулж буй 120 гаруй агенттай хамтран ажиллаж, импорт, экспортын ачаа барааг далай, төмөр зам, авто болон агаарын зэрэг бүхий л хувилбараар тээвэрлэж байна. Хамгийн сүүлийн үеийн "Logistic ERP System"-ийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж захиалагчдын захиалгын түүх, замын мэдээ, төлбөр тооцооны мэдээллийг шуурхай, нээлттэй хүргэдэг болсон нь богино хугацаанд салбартаа тэргүүлэх үндэс нь болсон.
Апекс капитал
[засварлах | кодоор засварлах]“Апекс капитал ҮЦК” нь хувь хүний хөрөнгө оруулалтын багцад тохирсон тогтмол хүүгийн өгөөжтэй бүтээгдэхүүнийг санал болгохын зэрэгцээ дотоод, гадаад хувьцааны хуримтлал үүсгэх боломжийг бүрдүүлж өгдөг. “Апекс капитал ҮЦК” -ийн харилцагч нь Монголын хөрөнгийн биржийн арилжаанд цахимаар оролцох боломжтой бөгөөд гар утас, веб хувилбараар нэвтэрч өөрийн эзэмшлийн хувьцааг удирдах боломжтой.
Мэйжик Тек Монголиа
[засварлах | кодоор засварлах]“Мэйжик Тек Монголиа” компани нь "Хэрэглээний шинэ соёл"-ыг түгээх зорилгоор Монгол залуучуудын ур ухаан, эрдэм мэдлэгийг шингээсэн, цаг хугацааны нарийвчлалтай, дата өгөгдлийн оновчтой системтэй, программ хангамжийн хослол бүхий дэвшилтэт техник, технологийн шийдэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн худалдааны автомат машинуудыг 2020 онд Монголын зах зээлд анхлан хэрэглээнд нэвтрүүлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд 1500 гаруй цэгээр дамжуулан үйл ажиллагаагаа явуулж, ТЭСО Группийн хүнсний 3 салбар компанийн үйлдвэрлэдэг 10 гаруй төрлийн хуурайшуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхээс гадна, үндэсний томоохон бусад компаниудтай урт хугацааны хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.
ТИНО супер аппликейшн
[засварлах | кодоор засварлах]Tino Super App нь бидний өдөр тутмын амьдралд шаардлагатай бүхий л төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн олон улсын дэвшилтэт системүүдийг өөрийн платформдоо нэгтгэж, дэлхийн түвшний компаниудтай стратегийн түншлэл байгуулан амжилттай ажиллаж буй супер аппликейшн юм. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Tino Super App-ийн хэрэглэгчид олон улсын стандартад нийцсэн, ухаалаг, найдвартай үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байна.
Tino Super App-ийн үндсэн үйлчилгээ:
- Tino Charge - Түрээсийн power bank
- Tino Go - Такси дуудлагын үйлчилгээ
- Tino Invest - Хөрөнгө оруулалт
- Tino Store - Ухаалаг хөргүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан авах
- Tino Pay / Wallet - Шууд болон уян хатан төлбөрийн шийдэл, цахим хэтэвч
- Tino Grocery - 24/7 хүнс, өргөн хэрэглээний бараа онлайн захиалах
- Tino Trip - Аялал, тасалбар, e-SIM зэрэг аяллын үйлчилгээ
- Tino Education - Ном болон боловсролын үйлчилгээ
- Tino Entertainment - Тасалбар, эвент, үзвэрийн захиалгын платформ
- Tino AI - Хиймэл оюун ухаанд суурилсан дэмжих системүүд
Үүнээс гадна таны өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн олон төрлийн үйлчилгээг Тино супер апп-д багтаахаар ажиллаж байна.
ТИНО ухаалаг хөргүүр
[засварлах | кодоор засварлах]Tino нь уламжлалт хөргүүрийг хиймэл оюун ухаан, жин мэдрэгч, цахим төлбөрийн системтэй хослуулсан автомат худалдааны төхөөрөмж юм. Хэрэглэгч Tino super app-аар дамжуулан хөргүүрийн QR кодыг уншуулж, хүссэн бүтээгдэхүүнээ авсныхаа дараа хаалгаа хаахад систем авсан барааг автоматаар таньж, төлбөрийг суутгадаг. Энэхүү ухаалаг систем нь 24/7 ажилладаг бөгөөд оффис, сургууль, фитнес, эмнэлэг зэрэг хүссэн байршилд байрлуулах боломжтой. IoT холболт нь борлуулалт, температур, барааны үлдэгдлийг бодит цагийн горимоор хянаж, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлдэг. Мэйжик Тек Монголиа ХХК-ийн хөгжүүлсэн Tino ухаалаг хөргүүр нь Монголын худалдааны салбарт шинэ соёл, шинэ технологийн шийдэл авчирч, хэрэглэгчдэд худалдагчгүйгээр итгэлтэй худалдан авалт хийх боломжийг олгож байна.
ТЭСО ИНДАСТРИАЛ ПАРК
[засварлах | кодоор засварлах]Үндэсний бүтээн байгуулагч “ТЭСО Групп” нь олон жилийн туршлага, мэдлэг, ноу-хау дээрээ тулгуурлан Монгол Улсын дэд бүтэц тэр дундаа барилгын салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, үл хөдлөхийн чиглэлээр шилдэг төслүүдийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд “ТЭСО Индастриал Парк” аж үйлдвэрийн нэгдсэн цогцолборын төслийг эхлүүлж “Евро Базальт” үйлдвэрийг ашиглалтад орууллаа. “Евро Базальт” үйлдвэр нь гадна дээвэр, хана, гадна фасад, дотор дулаалгын бүтээгдэхүүнийг 160 кг/м3 хүртэлх нягтын сонголттойгоор жилд 16,000 тонн чулуун хөвөнг европ технологийн дагуу үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд дотоодын зах зээлийг хангах зорилготой ажиллаж байна.