Jump to content

Тээвэрлэлтийн төлөвлөлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тээвэрлэлтийн төлөвлөлт гэдэг нь хүн, барааг зорилтот газарт нь хүргэх ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх хэтийн бодлого, зорилго, хөрөнгө оруулалт, орон зайн төлөвлөлтийн загварыг тодорхойлох үйл явц юм. Өнөөдрийн практикт энэ нь янз бүрийн төрийн байгууллагууд, төрийн болон хувийн бизнесийн компаниуд зэрэг олон оролцогч талуудын саналыг нэгтгэсэн хамтын үйл явц юм. Тээвэрлэлтийн төлөвлөлтийн мэргэжилтнүүд харилцан ашигтай үр дүнд хүрэхийн тулд тээвэрлэлтийн системд үзүүлэх нөлөөлөл, олон төрлийн боломжуудыг шинжлэх олон хувилбарт, цогц арга барилыг ашигладаг.

Тээвэрлэлтийн төлөвлөлтийг олон улсад тээврийн төлөвлөлт гэж нэрлэдэг бөгөөд тээврийн байгууламжийн үнэлгээ, дүгнэлт, зураг төсөл, байршил (ерөнхийдөө гудамж, хурдны зам, дугуйн зам, нийтийн тээврийн шугам) зэрэгтэй холбоотой байдаг.

Загвар ба тогтвортой байдал

[засварлах | кодоор засварлах]

Польшийн Щецин хотын Хуучин хотыг тойрон гарах

Тээвэрлэлтийн төлөвлөлт буюу тээврийн төлөвлөлт нь зорилго, зорилтоо тодорхойлох, бэрхшээлийг тодорхойлох, боломжит хувилбаруудыг бий болгох, хувилбаруудыг үнэлэх, төлөвлөгөө боловсруулах зэрэг уламжлалт оновчтой төлөвлөлтийн загварыг баримталж ирсэн түүхтэй.