Тюринг тест

Тюринг тестийн стандарт дүрслэл. Тоглогч С зөвхөн бичгээр асуулт асууж хариулах замаар тоглогч А болон тоглогч В-ийн аль нь хүн, аль нь компьютер болохыг тодорхойлох даалгавартай.

Алан Тюринг 1950 онд машин хангалттай оюунлаг эсэхийг тодорхойлох Тюринг тест-ийг анх гаргаж ирсэн байдаг.

Машин нь шалгагчийн бичгээр (одоо хүнтэй ярилцаж байгаа) өгсөн асуултад хариулах бөгөөд машин хариулсан уу, хүн хариулсан уу гэдгийг шалгагч ялгаж танихгүй бол шалгалтыг давсанд тооцоно. Энэхүү шалгалтыг давахад машин дараах чадваруудтай байх хэрэгтэй.

  • Эх хэл боловсруулалт (англ. Natural language processing) нь монгол хэлээр харилцах боломжтой
  • Мэдлэгийг дүрслэх (англ. Knowledge representation) нь сонссон эсвэл мэддэг мэдлэгээ хадгалах
  • Тунгаан бодох (англ. Automated reasoning) нь хадгалагдсан мэдээллээс асуултад хариулах болон шинэ дүгнэлт гаргах
  • Машин сургалт (англ. Machine learning) нь шинэ нөхцөл байдлыг илрүүлэх, тусгаж авах болон урьдчилан таамаглах чадваруудтай байхаас гадна Тюринг бүрэн тестийг (шалгагч видео дүрс болон биет оруулдаг) давах
  • Машин хараа (англ. Computer vision) нь объектыг тодорхойлох
  • Роботик (англ. Robotics) нь тухайн объектыг хөдөлгөх болон өөрчлөх нэмэлт чадваруудтай байх хэрэгтэй.

Эдгээр зургаан салбар нь хиймэл оюун ухааны үндсэн салбарууд юм.

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]