Jump to content

Түүдгэнцрийн цочмог үрэвсэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цочмог түгмэл үржилт / стрептоккогийн дараах гломерулонефрит (acute diffuse poststreptococcal glomerulonephritis)-ийн үед бөөр томорч цайсан байдаг. Микроскопид түүдгэнцэр хэвийн бусаар томорч, эсийн тоо олширсон, хялгасан судас хавагнаж, хөндий нь нарийссан харагдана. Түүдгэнцрийн хэт эсжилт нь (hypercellularity) нь мезангийн эсийн үржил, матриксийн ихсэлтэй холбоотой ба өвчний эхэн үед янз бүрийн хэмжээгээр нейтрофилүүд нэвчдэг. Түүнчлэн сувганцруудад улаан эсийн бортго үүсэх, завсрын эдийн хаван, голомтот үрэвсэл өрнөдөг. Электрон микроскопид эндотели болон эпители эсүүдийн хаван, мезангийн үржил тодорхойлогддог. Суурь мембран болон эпителийн хоорондуур хагас дугариг эсвэл гурвалжин "бөх" маягийн тунадсыг илрүүлэх нь оношийн ач холбогдолтой. Хурдан давших гломерулонефрит нь Bowman-ийн бүрхүүл эпителийн эс, макрофагийн үржил, мезангийн матриксын ихсэл нь хавирган саран (crescent) бүтэц үүсгэдэг онцлогтой.