Төв захын хувьчлалтай холбоотой будилаан
УИХ-ын гишүүн асан Баасанжав, одоо УИХ-д МАХН-аас нэрээ дэвшүүлэхээр тодорсон “Наран туул” захын босс Сайхансамбуу нар холбогддог. Тэд гуя базууд гэдгийг мэдэх хүн цөөнгүй. Төв бараан захыг худалдсан дуудлага худалдаа гэгчид хоёр компани өрсөлдсөн тухай протокол байдагч өрсөлдсөн “Бумбат” гэх компани ерөөсөө олдоогүй. Өөрөөр хэлбэл нэг л компани хуурамч компанитай өрсөлдсөн гэсэн үг л дээ. Үлдсэн ганц нь Батаа гэх эзэнтэй “ Наран туул” компани. Дуудлага худалдаа явуулах тухай хууль журмыг зөрчиж амралтын өдөр буюу ням гаригт явагдсан худалдааны дүнд Батаа биш Сайхансамбуу эзэнтэй компани болж хувиран ялалт байгуулсан сонин түүх бий. Тухайн дуудлага худалдаа гэгчийн зохион байгуулсан хүн нь нийслэлийн өмч хувьчлалын комиссын дарга Баасанжав байлаа. Сайхансамбуу гэх овсгоотой энэ босс дараа нь Богдын музейн баруун талд боксын ордон барина гэж хотын дарга асан Ж.Наранцацралтаар 1998 онд А 246 тоот захирамж гаргуулж Богд хааны сүм музейн урд талд газрын зөвшөөрөл авснаа зүүн болгож засаад Оргил рашаан сувилалын ундрага дээр байшин барьж чадсаныг тайлбарлаж чадаагүй өдий хүрсэн.