Төгөлдөр хуурын 2-р концерт (Рахманинов)
Appearance
Төгөлдөр хуурын 2-р концерт До минор, Опус. 18 нь Сергей Рахманиновын төгөлдөр хуур ба найрал хөгжимд зориулсан концерт ба 1900 оны намраас 1901 оны 4-р сарын хооронд зохиогдсон. Анх 2, 3-р анги нь тоглогдож байсан ба 1900 оны 12-р сарын 2-нд хөгжмийн зохиолч өөрөө гоцолж байжээ. Дараа нь бүтнээрээ тоглогдсон ба 1901 оны 11-р сарын 9-нд мөн л өөрөө гоцолж, түүний үеэл Александр Зилоти удирдаж байжээ.