Төгөөгийн Харнүдэн
Appearance
Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Төгөөгийн Харнүдэн нь 1902 онд одоогийн Ховд аймгийн Манхан сумын нутагт Анугийн Сэрлэнгийн 3-р хүү болон мэндэлсэн бөгөөд төрсөн ах болох Төгөөгөөр овоглодог байжээ. Хугацаат цэргийн албанд 1922 онд явж цэргийн эрдэмд шамдан суралцаж удаа дараалсан даалгаврыг сайн гүйцэтгэсний төлөө 1927 онд бүрэн дүрэмт хувцас, гар буу, том бууны нормтой мөн дэслэгч цолтой халагдаж ирсэн байна. Цэргийн албанаас ирсэний дараа Манхан, Зэрэг, Дуут сумдыг хариуцсан хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллажээ. Энэ үед баруун хязгаарт үймээн дэгдээж байсан хасгийн дээрэмчидтэй эрэлхэгээр байлдаж байсан тухай ам дамжсан яриа байдаг.
Энэхүү хуудас нь тус нэвтэрхий тольд зохимжгүй сэдэв байж магадгүй. Санал бодлоо хэлэлцүүлгийн хуудсанд оруулна уу. |