Төмөрийн Арслан
Төмөрийн Арслан (1935 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн- 2016 оны 5-р сарын 23-нд Улаанбаатар хотод нас барсан) - Монголын Боловсролын салбарын ууган мэргэжлийн сэтгэл судлаач эрдэмтэн хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Т.Арслан 1935 онд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд малчин Т.Төмөрийн 3 дахь хүүхэд болж төрсөн.
Аймгийн бага, бүрэн бус дунд сургууль төгсөөд 1949 онд Багшийн сургуулийг төгсөж, бага ангийн багшаар ажиллаж байжээ.
1962-1968 онд ЗХУ-ын Ленинград хотын Сурган Хүмүүжүүлэх Ухааны дээд сургуульд сурч багш мэргэжлээр дүүргэн,
1968-1971 онд Улаанбаатар хотын 6-р сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан.
1971 оноос эхлэн 2015 он хүртэл МУИС-д сурган хүмүүжүүлэх ухааны багшаар тасралтгүй ажиллаж байжээ.
Доктор, профессор Т.Арслан Монголын залуу үеийг сурган хүмүүжүүлэх үйлсэд өөрийн бүхий л амьдралаа зориулсан, олон мянган шавь нарыг эх орондоо бэлтгэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан эрдэмтэн багш хүн юм.
МУИС-ийн ШУС-ийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн ахлах багш Төмөрийн Арслан 2016 оны 5-р сарын 23-ны өдөр өвчний улмаас таалал төгссөн байна.
Шагнал
[засварлах | кодоор засварлах]Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Засгийн газрын жуух, Боловсролын яамны хүндэт жуух, Боловсролын тэргүүний ажилтан цол, тэмдэг, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор болон байгууллагын шагналаар удаа дараа шагнаж байсан юм.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр Мижиддоржийн Долгоржавтай 1964 онд гэрлэсэн. Хүү А.Тамир, охин А.Байгал.
Эгч Жамбаа, эгч Лхагва, Ах Төмөрийн Баасанжав, дүү Төмөрийн Гэндэнсүрэн.