Jump to content

Төмөр-Очирын Тулга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төмөр-Очирын Тулга (1998 оны 12-р сарын 11-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн) -Монгол Улсын олон улсын хэмжээний мастер, чөлөөт бөхийн 65 кг жинд барилддаг Улсын шигшээ багийн тамирчин. 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтан.

Төмөр-Очирын Тулга

Малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг эцэг Төмөр-Очирын хүү болж 1998 онд төржээ. Тэр бөхийн удамтай. Ээжийнх нь дүү Б.Болдоо нь сумын заан бол өвөөгийнх нь дүүгийн хүү нь аймгийн арслан цолтон байжээ.

2006-2016 онд Нийслэлийн СХД-ийн 104 дүгээр бүрэн дунд сургуулийг төгсжээ.

2008 онд “Тэмүүжин” спорт сургалтын төвд хашир мастер Ц.Гантөгс, олон улсын шүүгч И.Моломжамц нар хүлээн авч, бөхийн спортын А үсгийг анх заажээ.

2013 оны үеэс багш нарынхаа багш, нэртэй дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор бэлтгэл хийж эхэлжээ.

2019 оны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байр, 2015 оны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль,  2019 онд U23 насны Ази тивийн аварга, 2016 оны Роман Дмитриевийн нэрэмжит залуучуудын Олон улсын тэмцээнээс алт, хүрэл медаль, 2016 оны Коркины нэрэмжит насанд хүрэгчдийн гранпри тэмцээнээс хүрэл медаль, 2016 оны Борис Будаевын нэрэмжит залуучуудын Олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн. 2018 онд Испани гранпри Олон улсын тэмцээнээс Хүрэл медаль, 2018 оны Дмитрий Коркины нэрэмжит Олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс мөнгөн медаль, 2021 оны Дэлхийн чансаа олгох Олон улсын тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртсэн.

2021 оны ДАШТ:

  • Японы Кайки Ямагучийг ялсан, 3–2 оноогоор хожиж[1]
  • Арменийн Вазген Теваняныг ялсан, 2–1, өрсөлдөгчийн идэвхгүй байдлаар ялалт[2]
  • ОХУ-ын Загир Шахиевт ялагдсан, 4–4 хожигдсон, маргаантай ялагдал[3]
  • Энэтхэгийн тамирчин Рохит Сингхийг ялсан, 10F–4 цэвэр ялалт.[4]

Медальтан

  • Алтан медаль - Загир Шахиев (ОХУ)
  • Мөнгөн медаль - Амир Мохаммад Яздани (Иран)
  • Хүрэл медаль - Алибек Осмонов (Хяргас улс)
  • Хүрэл медаль - Төмөр-Очирын Тулга (Mонгол улс)

46 жилийн дараа Т. Тулга анхны эрэгтэй дэлхийн аварга болох нь их боломжтой монгол бөх байсан.

2023 оны чөлөөт бөхийн ДАШТ-д Тулга шөвгийн 16-д Хажи Алиевт 3:3-аар маргаантай ялагдсан (Тулга Азербайжаны Дэлхийн аваргыг нуруун дээр унагаагаад, цэвэр ялахад шүүгч монгол бөхөд торгууль оноо өгчээ).[5]

Харамсалтайгаар Тулга 2025 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр хагас шигшээд хүчин төгөлдөр дэлхийн аварга Казахстаны Нуркожа Кайпановыг 5:2-оор ялсан. Түүний дараа сүүлийн тойрогт Японы Ёсиносүкэ Аояагитай таарсан

Эхний үед Тулга идэвх байдлаар нэг оноо авсан, харин Японы бөх Тулгааг нуруун дээр нь унагаагаж, 2 оноо авлаа.

Хоёрдугаар үед Тулга өөр тактикт шилжиж, өрсөлдөгчөө дэвжээнээс тэгш нөхцөл байхад түлхэж эхлэв. Гэвч эхний удаад өрсөлдөгчөө түлхэд Тулгад оноо өгөөгүй бол Аояаги сөрөг довтолгоонд мөн Тулгааг дэвжээнээс түлхэж, оноо авсан. Аояги сөрөг довтолгоонд ороход хоёр хөл нь барилдааны тойрогт байсангүй. Монголын тал шударга эсэргүүцэл өгсөн ч шүүгчид дэмжээгүй тул Тулга дахин нэг оноо алдсан. Оноо 4-1 болов.

Тулга өрсөлдөгчөө дахин дэвжээнээс түлхсэн ч шүүгчид дахин оноо өгсөнгүй. Тэрээр партер барилдахдаа японы бөхийг дэвжээнээс дахин түлхэж, шүүгчид оноо өгөөгүй байхад Аояги мөн сөрөг довтолгоонд Тулгааг дэвжээнээс түлхэж, оноо авсан ч одоогийн дүрмээр бол монгол бөх өрсөлдөгчөө дэвжээнээс гаргасны дараа тэмцээн зогсож, хоёр бөх хоёулаа төв рүү буцаж, барилдааныг үргэлжлүүлэх ёстой. Оноо 5-1 болсон.

Сүүлийн секундэд Тулга өрсөлдөгчөө амжилттай партерт буулгаж, хоёр гар алгаа, хоёр өвдөг нь дэвжээнд байсан, шаардлагатай 2 оноог дахин олгоогүй. Энэ нь бичлэгээр нотлогдож байна.[6]

Азийн наадмын үр дүн

[засварлах | кодоор засварлах]

2023 оны хятадын Ханжоуд Азийн наадамд финалд орж Ираны дэлхийн аварга Амузад Рахманыг 11-1 техникийн цэвэр ялаад[7] Азийн наадмын аварга болсон.

Иван Ярыгиний нэрэмжит цомын үр дүн

[засварлах | кодоор засварлах]

2024 оны ОХУ-д Иван Ярыгиний нэрэмжит Алтан Гран при тэмцээнд Төмөр-Очирын Тулга мөнгөн медаль хүртэж, хагас шигшээд дэлхийн аварга Загир Шахиевыг 8-0 оноогоор ялж[8], сүүлийн тойрогт Олимпийн медальт, дэлхийн аварга Гаджимурад Рашидовт 4:3 оноогоор маргаантай хожигдсон (бие даасан шинжээчид 5-3 оноогоор ялалт монгол бөхөд өгчээ)[9].

2024 оны чөлөөт бөхийн дэлхийн олимпийн эрх олгох тэмцээн

[засварлах | кодоор засварлах]
  • Төмөр-Очирын Тулга (Mонгол улс) vs Алибег Алибегов (Бaxрейн), 10–0, ялалт
  • Төмөр-Очирын Тулга (Mонгол улс) vs хүчин төгөлдөр дэлхийн аварга Зайн Резерфорд (АНУ), 7–2, ялалт
  • Төмөр-Очирын Тулга (Mонгол улс) vs ОХУ-ын АШТ-ий хүрэл медальтан ба ОХУ-ын Дагестаны аварга Абдулмажид Кудиев (Tажикистан), 9–0, ялалт
  • Төмөр-Очирын Тулга (Mонгол улс) vs Сүжээт Калкал (Энэтхэг), 6–1, ялалт, эрх авсан тамирчин
  1. Video. 1/8 FS - 65 kg: K. YAMAGUCHI (JPN) v. T. TUMUR OCHIR (MGL)
  2. Video. 1/4 FS - 65 kg: V. TEVANYAN (ARM) v. T. TUMUR OCHIR (MGL)
  3. Video. 1/2 FS 65 Kg Z. SHAKHIEV ( RWF) V. T. TUMUR OCHIR ( MGL)
  4. Video. BRONZE FS - 65 kg: R. ROHIT (IND) v. T. TUMUR OCHIR (MGL)
  5. FS Worlds-2023, 65kg. Tulga TUMUR OCHIR (MGL) vs. Haji ALIYEV (AZE)
  6. Yoshinosuke AOYAGI (JPN) vs. Tulga TUMUR OCHIR (MGL) | WORLD CHAMPIONSHIPS 2025 | 70kg Gold Medal
  7. Video. Asian Games. Tömör-Ochiryn Tulga (MGL) vs Rahman Amouzad (Iran), W 11-1.
  8. Video. The XXXV (35th) Golden Grand Prix Ivan Yarygin 2024, Zagir Shakhiev vs Tömör-Ochiryn Tulga, 65 kg.
  9. Video. The XXXV (35th) Golden Grand Prix Ivan Yarygin 2024, Gadzhimurad Rashidov vs Tömör-Ochiryn Tulga, 65 kg.