Jump to content

Төмөр замын дээд сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төмөр замын дээд сургууль -Монгол Улсын Төмөр замын мэргэжлийн ажилтан бэлтгэдэг Төмөр замын удирдах газрын дэргэдэх дээд боловсролын байгууллага.

Анх 1951 оны 5-р сард Төмөр замын удирдах газрын дэргэд “Сургууль комбинат” (Учебный комбинат) нэртэйгээр байгуулагдсан байна.

1953 онд "Ашиглахлт", "Зүтгүүр" гэсэн мэргэжлийн 2 ангитай 60 сурагчтай "Төмөр замын Техникум" байгуулагдсан.

1956 онд Хичээлийн төв байр ашиглалтанд орсон.

1960-1963 онд Политехникийн салбар сургуулиуд Төмөр замын Техникумд нээгдэв. Үүнд: Авто, нефть, холбоо, радио холбоо, барилга, эдийн засаг санхүү зэрэг юм.

1972-1973 онд Төмөр замын Техникумыг түшиглэн 60 ортой дотуур байртай "Төмөр замын Техник мэргэжлийн сургууль" шинээр нээгдсэн.

1984 онд спот заал ашиглалтанд орсон.

1990 онд Төмөр замын Техникум, Төмөр замын Техник мэргэжлийн сургуулийг нэгтгэн "Төмөр замын сургалтын төв" болгож байгуулсан.

1991 онд Төмөр замын Коллеж болж өөрчлөгдсөн.

2004 онд Боловсрол шинжлэх ухааны сайдын № 238 дугаар тушаалаар "Төмөр замын дээд сургууль" болов.


Албан ёсны цахим хуудас: https://rim.edu.mn/index.php?a=welcome