Төр ёс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Төр ёс - төрийг барих, засах ухаан, соёлын нийлбэр цогц мөн. Харин төр хэмээх ойлголт нь төр ёсны биежсэн хэлбэр, илрэх дүр төрх юм. Үүгээр эл хоёр ойлголтын нэгдэл хийгээд ялгааг тодорхойлно. Монголын төр ёс дорно дахины соёлын хүрээнд үүсвэрлэн хөгжиж, уламжлагдан боловсорчээ.