Jump to content

Төхөөрөмж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Төхөөрөмж гэдэг нь орон зайн хувьд тусгаарлагдсан зүйлийг нэрлэх дээд нэршил бөгөөд үүнд нэг болон хэд хэдэн бүлгийн нийлбэр байж болдог. Төхөөрөмжөөр ямарваа зүйлийг засварлах, үйлдвэрлэх эсвэл нөлөөлөх боломжтой.[1][2][3]

Төхөөрөмж хэмээх дээд нэр томьёоны дотор олон олон төрөл зүйл байх ба үүнд жишээлбэл цахилгаан төхөөрөмж, гэр ахуйн төхөөрөмж, хэмжих төхөөрөмж, барилгын төхөөрөмж, аппарат, машин, багаж, радио болон зурагт орно.

Төхөөрөмж нь үндсэндээ эд ангийн нийлбэрүүдээс бүтнэ. Мөн ганцхан эд хэсгийн бүлэг ч байж болох ба эдгээр нь хоорондоо тодорхой харилцаа байхгүй төхөөрөмжийн бүрдэл ч бас байна. Жишээлбэл компьютер нь ихэвчлэн тус тусдаа ажиллагаа бүхий эд хэсгүүдээс бүрдэх ба тус эд хэсгүүд нь хоорондоо харилцаагаар холбогдож байдаг төхөөрөмж юм.

Техникт төхөөрөмжийг ихэвчлэн дохио боловсруулагч буюу мэдээлэл боловсруулагч системийг нэрлэдэг.[4] Харин машиныг төхөөрөмжтэй харьцуулбал ихэвчлэн энерги эсвэл бодисыг боловсруулах систем гэж тодорхойлдог. Процесс техникт бодисыг боловсруулах системийг аппарат гэх нэр томьёололыг ашиглана.

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Төхөөрөмж – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. Gerät In: TheFreeDictionary, Farlex Inc.
  2. Gerät In: Digitales Wörterbuch der deutschen Sprache des 20. Jahrhunderts. Berlin-Brandenburgische Akademie der Wissenschaften (Hrsg.), 2003
  3. Gerät In: Karl Ernst Georges: Kleines deutsch-lateinisches Handwörterbuch. 7. Auflage, Hannover und Leipzig 1910 (Nachdruck Darmstadt 1999), Spalte 1070-1071, Online-Ausgabe des Wörterbuchs im zeno.org-Internetportal
  4. J. Lienig, H. Brümmer: Elektronische Gerätetechnik -- Grundlagen für das Entwickeln elektronischer Baugruppen und Geräte. Berlin: Springer Vieweg, 2014, S. 33.