Т-34

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
T34-85

Т-34 нь Зөвлөлт Холбоот Улсад 1940 оноос 1958 оныг хүртэл үйлдвэрлэгдэж байсан дунд оврын танк юм. Монгол улсад 2 удаа буюу 1944 оны сүүлээр 76-мм их буу бүхий 33 ширхэг орж ирсэнээс 1950-аад онд ашиглалтаас хасагдаж байснаа 1960 аад онд 85 мм-ийн их буутай нь дахин АА-ын зэвсэглэлд орж сургалтанд ашиглагдаж байжээ.

Зохион бүтээсэн түүх[засварлах | edit source]

Хүнд танк КВ, дунд танк Т-34 ба хөнгөн танк Т-40 Улаан армийн зэвсэглэлд 1939 онд орж ирсэн ба агуу эх орны дайны хягт техникийн үндэс нь болсон юм. Дэлхийн II дайны хамгийн олон тооны дунд танкийг Т-34 гэх ба түүнийг Михаил Ильич Кошкины удирдсан зохион бүтээгчид (Александр Александрович Морозов, Николай Алексеевич Кучеренко, Яков Ионович Барана, Василий Григорьевич Матюхин, Алексей Александрович Молоштанов, Марк Абрамович Набутовский ба бусад нь) Харьковт хийжээ. Хамгийн нэр цуутай ч бас хамгийн "үл танигдсан" танк юм. Фашист Германыг ялсан ялалтын нэг бэлгэдэл нь Т-34. Дайны эхэн үеэр немцийн танкийн эсрэг хэрэгсэл түүнийг устгаж чадахгүй шахуу байлаа. Зузаан хуяг, хуягийн ер бусын налуугаар уг танк давуу талаа авсан байв. 1941 онд Германы танкуудаас Т-34 хамаагүй давуу байсанд маргах зүйлгүй. Гэхдээ хэд хэдэн "но" байлаа. Дурангийн чанар сайн биш. Танкийн дарга нь сумлагчийг хамтран хийж байсан ба орчины хяналт нь хязгаарлагдмал байлаа. Германы танкуудад дарга нь сумлагчийг хийж байгаагүйгээс өөрөө байлдааны талбарыг бүрэн хянах боломжоор илүү байв. Германы танкууд дайны турш Т-34 танкийг хурдаараа гүйцээгүй билээ. Я.Е.Вихман, И.Я.Трашутин хоёрын бүтээсэн В-2 дизель хөдөлгүүр нь уг танкийн хурдыг хийж өгсөн ба тэр түлш голдоггүй, хэмнэлттэй байжээ. Энэ танк 1943 онд Улаан армийн хамгийн олон тооны машин болсон юм. Дайны үеэр энэ танкийг долоон үйлдвэрт хийсэн ба нийтдээ 33805 ширхэг Т-34, 21046 ширхэг Т-34-85 ба тэдний шасси дээр бүтээгдсэн өөрөө явах их буу 5780 ширхэгийш тус тус үйлдвэрлэжээ.

Танкын бүтэц[засварлах | edit source]

Сайжруулалт[засварлах | edit source]

Германы армид хүчтэй танкууд ба танк эсэргүүцэх шинэ зэвсэг гарч ирсэн билээ. Тэдний эсрэг ганц зам байсан нь Т-34-ыг шинчлэн 85 мм-ын буутай урт хуягийг нь зузаалах хэрэгтэй болсон юм. Ингээд шинээр үйлдвэрлэгдсэн Т-34-85 танк олноор фрондод гарч ирэн энэ машины алдар нэрийг өсгөж өгчээ.

Тулалдаанд ашигласан нь[засварлах | edit source]

Германчуудын судалсан түүх[засварлах | edit source]

Германчуудын ашигласан түүх[засварлах | edit source]