Улаанбаатар Их Дэлгүүр

Улаанбаатар их дэлгүүр нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг худалдаа, үйлчилгээний цогц төв бөгөөд "Түшиг Групп"-ийн 100% хөрөнгө оруулалттай охин компани юм. Их дэлгүүр нь 2010 оны 1-р сарын 11-нд албан ёсоор үүд хаалгаа нээсэн.
Байршил
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар их дэлгүүр нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөөнд, хотын төвд байрладаг. Төв зам дагуу, Сүхбаатарын талбай, Соёлын төв өргөө, Үндэсний түүхийн музей зэрэг гол цэгүүдтэй ойр байрлалтай.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар их дэлгүүр нь:
- Олон улсын албан ёсны брэндүүд
- Дотоодын нэр хүндтэй брэндүүд
- Хувцас, гоо сайхан, үнэртэн, гэр ахуйн бараа, хүүхдийн бүтээгдэхүүн, кафе, ресторан зэрэг олон төрлийн худалдаа, үйлчилгээний төв
Давхрын зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]1-р давхар
- Олон улсын алдарт брэндүүд
- Үнэртэн
- Гоо сайхны бүтээгдэхүүн
- Кофе шоп
- Эмийн сан
- Гоёл чимэглэл
2-р давхар
- Эмэгтэй хувцас
- Ноос, кашемир бүтээгдэхүүн
- Оёдлын үйлчилгээ
- Кофены автомат машин
3-р давхар
- Спорт хувцас
- Эрэгтэй бизнес хувцас
- Гоёл чимэглэл
- Зайрмагны лангуу
4-р давхар
- Хүүхдийн хувцас
- Гутал
- Тоглоом
- Үсчин
5-р давхар
- Гутал
- Цүнх
- Хоолны газар
Зоорийн давхар (B1)
- Гоо сайхны бүтээгдэхүүн
- Гэр ахуйн бараа
- Гоёл чимэглэл
Брэндийн онцлог
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар их дэлгүүр нь Монгол Улсад албан ёсоор борлуулагдаж буй дэлхийн брэндүүдийн хамгийн олон сонголттой их дэлгүүр юм. Түүнчлэн зөвхөн тус дэлгүүрт борлуулагддаг эксклюзив брэндүүд бий.
Жишээ нь:
- Lancome, Chanel, Estee lauder, Giorgio Armani, Hugo Boss, Prada, Skechers брэндүүд зөвхөн Улаанбаатар их дэлгүүрийн 1-р давхарт албан ёсны эрхтэйгээр борлуулагддаг.
Нийгмийн хариуцлага
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар их дэлгүүр нь:
- Олон нийтэд чиглэсэн урамшуулалт аян, зураг авалтын булан, "Selfie Challenge" зэрэг хэрэглэгчийн оролцоонд суурилсан маркетинг хэрэгжүүлдэг.
- Хүүхдийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих нийгмийн хариуцлагын хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг.
- Дотоодын үйлдвэрлэгчдэд зориулсан түр үзэсгэлэн худалдаа, гаднын байгууллагын оролцоотой борлуулалт зэрэг үйл ажиллагааг дэмждэг.