Jump to content

Улаанбаатар Марафон 2023

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улаанбаатар марафон-2023 олон улсын гүйлт 6-р сарын 3-нд зохиогдлоо. Энэ жилийн “Улаанбаатар марафон”-д гүйлтийн спортоор сонирхон хичээллэдэг ахмад буурлууд болон нас насны төлөөллөөс бүрдсэн дэлхийн олон орны тамирчид оролцож байгаа юм.

Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд 2022 онд дэлхийн 29 орны 23,690 хүн оролцож байжээ.

“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтэд 30 орны 25 мянга орчим гүйгчид бүтэн марафон, хагас марафон, 10000 м, 5000м, 1500 м-ийн гэр бүл, тэргэнцэртэй, харааны бэрхшээлтэй иргэдийн, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн 800м, 500м-ийн зэрэг төрөлд зайд оролцлоо.

Энэ марофоноор 100 гаруй аж ахуй нэгж, 500 гаруй сайн дурын ажилтан оролцож, 30 орны 20 мянга гаруй хүн хурд хүчээ сорилоо. Тодруулбал, өдөрлөгт спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас гадна олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээний байгууллагууд оролцов. Мөн гүйлтийн зам дагуу дөрвөн усны цэг ажиллаж, цэг тус бүрд эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ үзүүлж