Jump to content

Улаанбаатар сонин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улаанбаатар сонин Нийслэл хотын төв хэвлэл

Түүх

ХАМГИЙН ХАМГИЙН ХАМГИЙН

[засварлах | кодоор засварлах]

Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойг угтан гарсан '''Монголын сэтгүүл зүй 100 жил: Хамгийн хамгийн хамгийн''' номд “Улаанбаатар” сонины тухай дараах зүйлс оржээ.

Хамгийн анхны дагуул сонин[1]

[засварлах | кодоор засварлах]

“Улаанбаатар” сонины санаачлан гаргасан анхны дагуул сонин бол 1990 оны наймдугаар сарын 14-нд хэвлэгдсэн “Нүгэл буян”-ы туршилтын дугаар юм. Энэ сонины туршилтын дугаар “Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын сонин” гэсэн харьяалалтайгаар хэвлэгдсэн байна.

Энэ дугаарыг бэлтгэсэн Ү.Хүрэлбаатар, Ж.Дашзэвэг, Ц.Онон, Д.Жамъян, Д.Гансүх, Т.Дүпээ, Д.Жуур, Б.Батсүх, Д.Амарсанаа, Б.Ганболд, В.Жамсран, Ц.Хурандаабаатар, Ц.Батдэмбэрэл, Д.Төмөр-Очир, Д.Болд нарт Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газар талархлаа илэрхийлжээ.

“Нүгэл буян” сонины анхны дугаараас “Цагдаагийн ерөнхий газрын төв хэвлэл” болон хэвлэгдсэн юм. Ийнхүү дагуул сонины нэгэн шинэ үе эхэлж хожим нь төвийн хэвлэлүүдийн “моод” болтлоо дэлгэрсэн юм.

Хамгийн олон дагуул сонины эрхлэгч[2]

[засварлах | кодоор засварлах]

Монголын сэтгүүл зүйн түүхэнд хамгийн анхны олон дагуул сониныг үүсгэн эрхэлсэн Ерөнхий эрхлэгч бол Ү.Хүрэлбаатар юм. Тэрээр Нийслэлийн төв хэвлэл – “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгчээр ерээд онд ажиллаж байх үедээ Цагдаагийн Ерөнхий газрын төв хэвлэл “Нүгэл буян” (1990), зар сурталчилгааны “Алаг шаазгай” (1991), Гаалийн Ерөнхий газрын төв хэвлэл “Алтан босго” (1992), Говь-Алтай аймгийг хөгжүүлэх “Алтай” сангийн “Алтайн хөх салхи” (1993), “Улаанбаатар” сонины амралт чөлөөт цагийн оройн дугаар “Улаанбаатарын үдэш” (1994), Говь-Алтай аймгийн Төгрөг сумын “Төгрөг”, Баруун бүсийг хөгжүүлэх холбооны “Баруун товчоон” зэрэг арав гаруй сониныг үүсгэн байгуулж, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, Монголын Хятад судлаачдын холбооны хэвлэл “Арга билиг” сонин, Монголын зохиолчдын эвлэлийн төв хэвлэл “Утга зохиол, урлаг” сонин, “Цог” сэтгүүлийг хавсран эрхэлж, мөн шатрын “Нүүдэл” (1993), Бүх Буриадын улс төр, утга зохиолын хэвлэл “Толон” (“Цолмон”, 1994), эрүүл мэндийн “ДОХ-эрүүл мэнд” зэрэг хэд хэдэн хэвлэлийг “Сонин доторх сонин” нэрийн дор “Улаанбаатар” сонины хавсралт болгон хэвлэж ерөнхий эрхлэгчээр нь ажиллаж байсан аж.

Монголын сэтгүүл зүйн түүхэнд “дагуул” гэсэн нэр томьёо 1990 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Арга билиг” сонинд хамгийн анх хэрэглэжээ.

Сонин дахь уран бүтээлийн хамгийн анхны нэгдэл[3]

[засварлах | кодоор засварлах]

“Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгч Ү.Хүрэлбаатарын 1990 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн 26 тоот шийдвэрээр тус сонинд уран бүтээлийн хоёр нэгдэл байгуулж “Гарди” нэгдлийн даргаар З.Мэндсайхан, “Соёмбо” нэгдлийн даргаар Б.Галааридийг томилжээ.

Уг шийдвэрийг “Сонины бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, уран бүтээлийн чөлөөт өрсөлдөөн бий болгосны үндсэн дээр сониноо хөгжүүлэн сайжруулах” зарчмыг эх үндэс болгосныг дурджээ. Энэ нь төвийн сонинуудын бүтэц зохион байгуулалтыг уран бүтээлийн нэгдлийн зарчмаар зохион байгуулсан анхны хэв загвар байлаа.

Төлбэртэйгөөр оюутан сургасан хамгийн анхны сонин[4]

[засварлах | кодоор засварлах]

МУИС-ийн ректор Д.Дорж, “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгч Ү.Хүрэлбаатар нар 1991 оны долоодугаар сарын 20-ны өдөр “МУИС-ийн сэтгүүлчийн ангид оюутан суралцуулах тухай гэрээ” байгуулав. Уг гэрээгээр Цэрэнжамцын Онин, Мархаахүүгийн Буянбадрах, Буянжаргалын Бат-Амгалан нарыг МУИС-д “Улаанбаатар” сонины нэр дээр сургаж, сургалтын төлбөрийг тус сонин хариуцах болсон байна. Харин “Улаанбаатар” сонин өөрийн унаган боловсон хүчнээ бэлтгэх ажлыг ийнхүү эхэлж, оюутны сургалтын төлбөрийг төлж, гэрээ байгуулан сургаж эхэлсэн нь тухай үедээ шинэ алхам байлаа.

Монголын сонин хамгийн анхны оффсет хэвлэх үйлдвэр[5]

[засварлах | кодоор засварлах]

Монголын сонинуудаас хамгийн анх бие даасан оффсет үйлдвэртэй болсон сонин бол Нийслэлийн төрийн байгууллагын төв хэвлэл “Улаанбаатар” сонин байлаа.

“Улаанбаатар” сонины хэвлэх үйлдвэрийн нээлт 1992 оны есдүгээр сарын 22-ны өдөр болж, Монгол Улсын шадар сайд Д.Энэбиш болон төвийн хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид оролцсон байна. “Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгч, тус хэвлэх үйлдвэрийн дарга Ү.Хүрэлбаатар нээж үг хэлсний дараа шадар сайд Л.Энэбиш, ӨМӨЗО-ны олон улсын тууз хайчилжээ.

Нээлтийн ёслолд зориулан “Улаанбаатар” сонины завсрын дугаар хэвлэсэн байна. Энэ нь Монголын сэтгүүл зүйн түүхэнд анхны оффсет сонины үйлдвэр бөгөөд сонин бие даан ажиллуулж эхэлсэн анхны үйлдвэр юм.

Роман хэвлэсэн хамгийн анхны сонин[6]

[засварлах | кодоор засварлах]

Утга зохиолын хамгийн том төрөл болох роман бүрэн эхээрээ хэвлэгдсэн анхны тохиолдол бол “Улаанбаатар” сонинд 1993 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн жил дамнан хэвлэгдсэн зохиолч Л.Чойжилсүрэнгийн “Дилав хутагт” баримтат уран сайхны роман-эсээ юм. “Сонин доторх роман” цувралаар нийтлэгдсэн халхын тамгатай хутагтын нэг Дилав гэгээн Жамсранжавын тухай романыг уншигч түмний хүртээл болгосон нь ном хэвлэгдэх нь ховордсон тэр үед олны талархлыг хүлээж байна. Ийнхүү Монголын сэтгүүл зүйн түүхэнд роман хэвлэсэн анхны сонин “Улаанбаатар” болсон байна.

Хамгийн анхы ерөнхий эрхлэгчийн зурвас хөтөлсөн эрхлэгч[7]

[засварлах | кодоор засварлах]

“Улаанбаатар” сонины ерөнхий эрхлэгч Ү.Хүрэлбаатар 1997 онд “Улаанбаатар” сонины бүх дугаарт буюу 238 удаа “Ерөнхий эрхлэгчийн зурвас” бичсэн нь сонины эрхлэгч өөрөө гардан нэг жилийн дотор бичсэн хамгийн олон нийтлэл болсон юм.

“Ерөнхий эрхлэгчийн зурвас” нь нэг талаас тухай өдрийн гол үйл явдлын тодруулга, түүнд хандаж буй Ерөнхий эрлэгчийн хандлага, сэтгүүлчийн хөрөг таталбарын шинжтэй, нөгөө талаас редакцийн өгүүллийн нэгэн шинэ хувилбар, бичлэгийн шинэ төрөл зүйлийн шинжтэй нийтлэл байсан юм.

Тэрээр “Би гадаад, дотоодод хэдэнтээ томилтоор явж, ээлжийн амралтаа эдэлж, заримдаа өвдөж шаналж, баярлаж цэнгэж, басхүү үндсэн ажлаасаа толгой өндийлгөх завгүй байсан ч нэг ч дугаар алгасаагүй бичсэн билээ” хэмээн нэгэнтээ тэмдэглэжээ.

64 нүүрээр хэвлэгдсэн хамгийн анхны сонин[8]

[засварлах | кодоор засварлах]

Монголын сэтгүүл зүйн түүхэнд олон хуудаст бүхий 64 нүүр сониныг “Улаанбаатар” сонин анх хэвлүүлсэн нь өнөөдөр ч дахин давтагдаагүй байна.

Анх 1996 оны 7-р сарын 11-ны өдөр Монголын эрийн гурван наадмын сэдвээр “Улаанбаатар” сонины анхны 64 нүүр сонин хэвлэгдсэн бол 1997 оны 2-р сарын 7-ны өдөр монгол туургатны “Цагаан сар” болон “Хаан философи” сэдвээр даруугийн 64 нүүр сонин хэвлэгдэж уншигч олны хүртээл болсон билээ.


[1] Монголын сэтгүүл зүй-100 жил: Хамгийн хамгийн хамгийн ном, 192-р тал

[2] Монголын сэтгүүл зүй-100 жил: Хамгийн хамгийн хамгийн ном, 192-р тал

[3] Монголын сэтгүүл зүй-100 жил: Хамгийн хамгийн хамгийн ном, 193-р тал

[4] Монголын сэтгүүл зүй-100 жил: Хамгийн хамгийн хамгийн ном, 194-р тал

[5] Монголын сэтгүүл зүй-100 жил: Хамгийн хамгийн хамгийн ном, 194-р тал

[6] Монголын сэтгүүл зүй-100 жил: Хамгийн хамгийн хамгийн ном, 195-р тал

[7] Монголын сэтгүүл зүй-100 жил: Хамгийн хамгийн хамгийн ном, 195-р тал

[8] Монголын сэтгүүл зүй-100 жил: Хамгийн хамгийн хамгийн ном, 196-р тал