Улаан ботууль

Улаан ботууль - (Англи: Festuca rubra), (Орос: Овсяница красная)

30-60 см өндөр, сийрэг дэгнүүлт, доор навчит олон наст үет ургамал. 2,5 мм өргөн шугаман навчтай. Бутанд нь үндэс орчмын навч зонхилно. Ишний навч хавтгай. Сийрэг хөнгөн хөрсөнд үндэслэг иш үүсгэх нь бий. Хавар эрт цухуйж зургаадугаар сарын дундуур цэцэглэж, долоодугаар сард үр нь боловсроно.

Ой дагасан нуга, булаг шанд голын эргийн сайр, шугуйгаар ургахаас гадна уулын чийгтэй арыг дагаж тохиолдох нь бий.[1]

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 61]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Улаан ботууль – Викимедиа зураг, бичлэг, дууны сан