Улаан дөрвөлжин
«Улаан дөрвөлжин» — 2014 онд Монгол улсад монгол хэлээр бүтсэн уран сайхны кино.
Сэтгэл мэдрэлийн эмнэлэг нийгмийн хувьд “хаалттай” ертөнц бөгөөд эмнэлэгийн дарга Даваа /Ц.Төмөрбаатар/ тэнд тусгай журмыг тогтоон, “амаа хамхиж” чаддаг хүмүүсээр өөрийгөө хүрээлжээ. Харин шинээр ирсэн залуухан эмч бүсгүй /Д.Ганцэцэг/ түүнд таалагдахгүй байв. Гэтэл сэтгэцийн байдлыг нь тодорхойлуулахаар цагдаагийн газраас явуулсан гэмт хэргийн сэжигтэн эмнэлэгт ирнэ. Хэдийгээр гэмт хэрэгтэн түр зуурын цочролд орсон байсан ч эмнэлэгийн дарга түүнийг эдгэшгүй хүнд өвчтэй мэтээр ойлгуулж, эмнэлэгтээ авч үлдэн залуу эмчид хариуцуулан өгнө. Тус эмнэлэгт архинд донтогч, урлагийн дэмийрэгч, номын цагаан солиот, хардлагын дэмийрэлт, төрөлхийн оюун ухааны хомсдолтой хүү, өөрийгөө бөө болох байсан хэмээн дэмийрэгч бүсгүй, тоглоомны донтон хүү зэрэг өөрсдийн гэсэн ертөнцдөө л амьдардаг олон өвчтөнүүд байдаг. Шинэ өвчөн ирсэнээс хойш тэд байдал өөрчлөгдөнө. Харин залуу эмч эмнэлэгээс явахаас өөр аргагүй байдалд хүрнэ. (1)