Jump to content

Улсын хил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Улсын хил— Аль нэг улсын газар нутгийн тусгаар тогтнолын хүрээ хязгаарыг тодорхойлсон (хуурай газар, ус, газрын гүн, агаар орон зай) зурвас.

Улсын хилийн тухай ойлголт нь төр улс үүссэнтэй шууд холбоотой. Хилийн зурвасын хүрээнд тухайн төрийн тэргүүний хамгаалтанд орж татвар төлдөг газар нутаг байсан юм. Улс үүссэний дараа тэдний нутаг дэвсгэрийн хил хязгаарыг хамгаалах, өв залгамжлал, худалдах-худалдан авах, дайн (цэргийн мөргөлдөөн) болон бусад үйл явдлын үеэр өөрчлөгдөж ирсэн. Үүнийг бататгахын тулд тус нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх гаалийн татвар ногдуулж эхэлсэн байна.

Хуурай газрын хил- нэг улсын хуурай газрын нутаг дэвсгэрийг нөгөө улсын зэргэлдээх нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам.

Усаар тусгаарлах хил - нутаг дэвсгэрийн усыг задгай тэнгисийн уснаас тусгаарлах шугам, өөрөөр хэлбэл нутаг дэвсгэрийн усны гадаад хилийн шугам, түүнчлэн хоёр хөрш улсын хоорондох нутаг дэвсгэрийн усыг заагласан шугам.

Агаарын хил - дэлхийн гадаргуутай перпендикуляр улсын хилийн шугамын дагуусан улсын агаарын орон зайн хилийн үүрэг гүйцэтгэдэг төсөөллийн зурвас.

Улсын хил тогтоох

[засварлах | кодоор засварлах]

Улсын хилийг хөрш зэргэлдээ улсуудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр, тухайн улсын нутаг дэвсгэрийн ус нь задгай тэнгистэй харилцаж байгаа газарт олон улсын эрх зүйн дагуу далайн эргийн орнуудын дотоод хууль тогтоомжийн баримт бичгээр тогтоогддог байна.

Улс хоорондын харилцаанд улсын хилийг орограф, геометр, газарзүйн гэх зарчмаар тогтоодог байна.

  • Орограф буюу морфометрийн хил гэдэг нь байгалийн хилийн дагуу газар нутгийн онцлогийг харгалзан голчлон уулын орой, голын урсгалын дагуу зурсан шугам юм.
  • Геометрийн хил нь байгалийн газарзүйн байршлыг харгалзахгүйгээр (хүн ам суурьшсан газрыг тойрч гарах) талбайг дайран өнгөрдөг зэрэг юм.
  • Газарзүйн шугам нь газарзүйн тодорхой координатуудаар дамждаг (зэрэгцээ эсвэл меридиантай давхцаж болно). Параллель ба меридиануудын дагуу зурсан газарзүйн хил хязгаар нь Африк, Америкт их байдаг бөгөөд тэдгээрийг колониудын хувьд колончилсон орнууд тогтоосон байдаг юм.

Улсын хил давах нөхцөлүүд

[засварлах | кодоор засварлах]

Дийлэнх улс орнууд хилээр зорчиж буй хүмүүст хяналт тавьдаг. Хүмүүс, тээврийн хэрэгсэл зөвхөн хатуу тогтоосон нэг газар буюу хилийн боомтоор хил нэвтэрч болдог байна. Ихэнхи улсын хилийг давахын тулд гадаадын иргэн тодорхой улсын нутаг дэвсгэрт нэвтрэх боломжийг олгодог баримт бичиг болох "виз" шаардлагатай байдаг. Хилээр гарахдаа виз, паспорт, гаалийн хяналтад ордог байна.

Зарим улс орнууд өөрийн нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхийн тулд виз шаарддаггүй юм. Үүнийг визгүй зорчих нөхцөл гэж нэрлэдэг.

Зарим улс орны хилийг чөлөөтэй давж болно, хил дээр ямар ч хяналт байхгүй. Жишээ нь Шенгений бүсэд багтсан гишүүн орнуудын иргэд хоорондоо чөлөөтэй хил давдаг байна.