Умардын оготны сүүл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Enneapogon desvauxii HC-1950.jpg

Умардын оготны сүүл - (англ. Pappophorum boreale), (орос. Хохлатник северный)

5-25 см өндөр нэг наст ургамал. Хотойж зүү мэт нарийссан ноорслог иш, зөөлөн навчтай, 1-4 см урт хөтөвтөр саарал өнгийн гонзгой түрүү баг цэцэгтэй. Түрүүхэйнд хоёр цэцэг байдгийн нэг нь гүйцэд хөгжөөгүй, хайрс нь 5 судалтай. Өвөл сайн хагдарч хадгалагдана. Гантай үед тун намхан (4-6см) ургах боловч толгойлж үрлэдэг.

Цөлийн бүсийн районы чулуурхаг цөл, цөлөрхөг хээрийн уулын хажуу голын сав, элс хайрга бүхий газар ургана.[1]

Ашигласан материал[засварлах | edit source]

  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 44]