Уол Стрийт Жорнал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Анхны сонин

Уолл Стрийт Жорнал (англ. The Wall Street Journal) бол Нью Йоркод 1889 оноос хойш "News Corp" компанийн нэг хэсэг болох Dow Jones & Company эрхлэн, англи хэлээр гаргадаг өдөр тутмын бизнес мэдээллийн сонин юм. Америкийн хамгийн том, нөлөө бүхий хэвлэлүүдийн нэг болох тус сонин 2010 онд өдөр тутам 2.1 сая хувь хэвлэгдэж, интернетэд 400 мянган төлбөртэй захиалагчтай байв. Мөн тус сонины Европ, Азийн салбар хэвлэлүүд гардаг байна. Өдөр бүр 50 орчим хуудастай Улс төр, эдийн засаг, санхүү, дүн шинжилгээ, соёлын мэдээ зэргийн хэвлэн нийтлэгддэг байна. Сонины нэрээс АНУ-ын санхүүгийн төвтэй шууд холбоотой гэдэг нь ойлгогдоно. Хэвлэл өөрөө Америк, олон улсын бизнес, санхүүгийн мэдээнд голчлон анхаарлаа хандуулдаг.


Энэ хэвлэл санхүүгийн долоо хоногийн нэр хүнд бүхий «Barron's» болон сар тутам гардаг тансаг сайхан амьдралын тухай «WSJ. Magazine» сэтгүүлээрээ алдартай.

2019 оны байдлаар дэлхий даяар өдөр бүр 2,5 сая гаруй хувь хэвлэгдэж, 931,000 төлбөр төлдөг онлайн захиалагчтай байсан.

2003 оны 11 дүгээр сар хүртэл Уолл Стрийт Жорнал АНУ-ын хамгийн том хэвлэл байсныг "USA Today" давсан юм. Түүний өнөөдрийн гол өрсөлдөгч нь Лондонд байрладаг "Financial Times" юм.

Тус сонин онлайн үйл ажиллагаагаа 1996 онд эхлүүлсэн.

Энэ сонин 1889 оны 7 дугаар сарын 8-нд Чарльз Доу, Эдвард Жонс, Чарльз Бергстрессер нар үндэслэснээс хойш өдөр тутам хэвлэгдэж байгаа юм.