Jump to content

Уоркстейшн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Инженерийн, техникийн, шинжлэх ухааны тусгай хэрэглээнд зориулагдан бүтээгдсэн, өндөр хүчин чадалтай микрокомпьютерыг workstation гэнэ.

Эдгээр компьютерууд нь дотоод сүлжээтэй холбогдсон байдаг бөгөөд хэрэглэгчдийн үйлдлийн системийг ажиллуулах горимтой байдаг тул зөвхөн нэг л хүн тухайн үед хэрэглэх боломжтойгоор төлөвлөгдсөн байдаг. Майнфрайм компьютер (гол толгой) болон сүлжээнд холбогдсон компьютерийн хоорондох бүх хамаарлыг ашиглаж байгааг мөн workstation гэж тайлбарлаж болох юм. 1990-ээд оны эхэн үед дүрсийг хөдөлгөөнд оруулах 3D графикт хувьсал хийсэн Sun Microsystems, Silicon graphics, Apollo computer, DEC, HP, IBM зэрэг өнгөрсөн болоод өнөө үеийн компаниуд энэ төрлийн техник хангамжийг санал болгодог.

Workstation компьютерын графиктай ажиллах боломж, үйлдлийн хурд, санах ойн багтаамж, олон даалгавартай нэгэн зэрэг ажиллах чадвар зэрэг нь персонал компьютерээс илүү давуу байна.

Workstation компьютер нь ихэвчлэн нарийн төвөгтэй 3D график дизайн, инженер техникийн загварчлал, математик тооцооны дүрслэл хийхэд ашиглагдана.

Ер нь ямар компьютерыг workstation гэж үзэж болох вэ?

  • Өндөр хүчин чадалтай CPU.
  • Аппаратын төвшиндөө хөвөгч цэгтэй тоо буюу бодит тоотой ажиллах процессыг дэмждэг.
  • Өндөр багтаамж бүхий СО.
  • Unix буюу Unix-төст үйлдлийн систем.
  • Аппаратын төвшиндөө 3D графикийг дэмждэг.
  • Өндөр хурдтай сүлжээ (100мбит буюу түүнээс их).
  • Том дэлгэц (17"-21") болон өндөр ялгах чадвар.
  • Дээд зэргийн найдвартай эд анги, компонентууд. Workstation компьютерыг тусгай зориулалтаар хэдэн цаг, хэдэн өдрийн туршид унтраалгүйгээр байнгын өндөр ачаалалтай горимд ашиглах учраас техник хангамж нь маш найдвартай, чанартай байх ёстой. Ийм эд ангиудыг хэрэглэгчийн зах зээл дээрээс олно гэдэг бэрхшээлтэй. Тийм ч учраас хувь хүн юм уу жижиг үйлдвэрлэгчдийн угсарсан workstation гэж бараг л байдаггүй. Ихэвчлэн Hewlett-Packard, IBM, Sun Microsystems, Dell г.м. том компаниуд л workstation угсардаг.
  • Техник хангамж болон үйлдлийн системийн нягт уялдаа холбоо. Ихэнх үйлдвэрлэгчид workstation-ыхаа техник хангамж болон үйлдлийн системийг хоёуланг нь хийдэг.

PC-ийн эрчимтэй хөгжлөөс шалтгаалан PC болон workstation компьютерын хоорондох чанар ба үнийн ялгаа багасч байгаа юм. Дээр дурдсан үзүүлэлтүүдийн сүүлийн хоёр нь workstation компьютерын онцлогийг илтгэсэн үзүүлэлтүүд хэвээр байгаа юм.